Владимир Маяковский

Владимир Маяковский

Владимир Маяковский (орос. бүтэн -Владимир Владимирович Маяковский, 1893 оны 7-р сарын 7 [19]-нд Оросын эзэнт улсын Кутаисси мужийн жижигхэн Багдади тосгонд төрсөн-1930 оны 4-р сарын 30-нд ЗХУ-ын Москва хотод нас барсан) -оросын болон зөвлөлтийн яруу найрагч, кино зохиолч, кино найруулагч, зураач. Ленины комсомолын шагнаотан (1968 онд нөхөн олгосон). ХХ зууны оросын нөлөө бүхий яруу найрагч, зөвлөлтийн уран зохиолын төлөөлөгч. «ЛЕФ» («Левый фронт») болон «Новый ЛЕФ» сэтгүүлийн редактор байсан.