Владислав Гомулка
Влади́слав Гому́лка (пол. Władysław Gomułka; 1905 оны 2 дугаар сарын 6-нд Австри-Унгарын Галиц нутгийн Кросно хотын ойролцоох Бялобжеги тосгонд төрсөн- 1982 оны 9 дүгээр сарын 1-нд Польшийн Варшав хотод нас барсан) -польшийн төрийн зүтгэлтэн, 1943-1948 онуудад Польшийн Ажилчны нэгдсэн намын /ПАНН/ Ерөнхий нарийн бичгийн дарга, 1956-1970 онуудад ПАНН-ын нэгдүгээр нарийн бичгийн дарга байсан.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Польшийн социалист ажилчин Ян Гомулкагийн гэр бүлд төрсөн (1873-1941). Владислав Гомулка бага дунд боловсролтой байсан тул үйлдвэрт механикчаар ажиллаж байжээ. 1926-1929 онд химийн үйлдвэрийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгчдийн нэг байсан, 1926 онд Польшийн Коммунист намд элссэн. 1932 онд тэрээр нууц коммунист байгууллагад оролцсон хэргээр 4 жилийн хорих ял сонсчээ. Тэрбээр ялын тэн хагасыг суугаад өвчний улмаас суллагджээ.
1934-1935 онд Москва дахь Лениний сургуульд суралцсан. Варшавыг хамгаалах үеэр Гомулка Варшавын байгууллагын бусад коммунистуудтай хамт сайн дурын ажилтнуудаас бүрдсэн Варшавын Батлан хамгаалах ажилчдын бригадын эгнээнд нийслэлийг хамгаалж байгаад гарнизон бууж өгснийхөө дараа Львов руу зугтсан бөгөөд дараа нь тэнд Эсэргүүцлийн хөдөлгөөний гишүүн болсон. 1941 онд тэрээр ЗХУ-ын Коммунист(большевик) намын гишүүн болжээ.
1944 оны 12 дугаар сараас хойш -Шадар сайд болон Нутаг буцаж ирсэн иргэдийн хэргийн сайд байжээ. Гомулка-г Польш дахь Зөвлөлтийн дэг журмыг сахин биелүүлэхэд идэвх зүтгэл гаргасных нь төлөө "бяцхан Сталин" гэж нэрлэдэг байв.
Гэвч 1948 оны 9 дүгээр сарын 3-нд "Социализм руу чиглэсэн Польшийн зам" гэсэн санааг хамгаалж байсан Гомулкаг "баруун жигүүрийн үндсэрхэг үзэлтэн" гэж буруутгаж, ПАНН-ын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаас нь буулгав. 1948 оны 12 дугаар сард тэрээр "алдаагаа хүлээн зөвшөөрсөн" боловч Польшийн нэгдсэн ажилчдын нам (ПАНН) байгуулагдсаны дараа түүнийг Улс төрийн товчооны гишүүнээр сонгоогүй юм.
1949 оны 1 дүгээр сард тэрээр Засгийн газрын бүх албан тушаалаас халагдаж, мөн оны 11 дүгээр сард ПАНН -аас хөөгдөв. 1951 оны 7 дугаар сард В.Гомулка баривчлагдаж 1954 он хүртэл шоронд хоригджээ.
1956 оны 8 дугаар сард түүнийг намд эгүүлэн томилж, 1956 оны 10 дугаар сард болсон ПАНН-ын Төв Хорооны 8 -р бүгд хурлаар ПАНН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар сонгогдов.
Гомулка нь 1980-аад он хүртэл хөдөө аж ахуйн бодлогыг эргэн харах, католик сүмтэй харилцаагаа хэвийн болгох, ажилчдын өөрөө удирдах ёсыг хөгжүүлэх, намаас баталж, Польш-д хэрэгжүүлэх "Социализм руу чиглэсэн Польшийн зам" -ын үзэл сурталч болжээ.
1970 онд ажилчдын олон нийтийн эсэргүүцлийн үр дүнд В.Гомулка 12 дугаар сарын 18-нд зүрхний шигдээсээр өвчилсөний 2 хоногийн дараа түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар ПАНН-ын Төв Хорооны чуулганы нэгдсэн хуралдаанаас огцруулж, тэтгэвэрт гарсан. Ерөнхий нарийн бичгийн даргаар Эдвард Герек сонгогдов.
Хувийн амьдрал
[засварлах | кодоор засварлах]Владислав Гомулка 1928 оноос еврей гаралтай коммунист идэвхтэн Лива Шокен /Зофия Гомулкова/-тай хамтран амьдарч байжээ. Гомулкаг баричилахаас өмнөх нь хөсууд 1951 оны 4 дүгээр сарын 21-нд албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлжээ. 1930 онд тэд нар Рышард Стшелецкий ( 1970 онд гадаад худалдаа, далайн эдийн засгийн яамны орлогч сайд байсан) гэж хүүтэй болжээ. Хүү сүүлд Стшелецкий-Гомулка гэж рврг авсан. Хоёр дахь хүү нь багадаа нас барсан байна. 1932–1944 онуудад Гомулка шоронд байхад хүү эмээ өвөө нар дээр өссөн байна.
1982 оны 9 дүгээр сарын 1-нд Владислав Гомулка уушигны хорт хавдраар нас баржээ. Түүнийг Варшав дахь "Повёзки Войскове" оршуулгын газарт оршуулжээ.
- 1905 онд төрсөн
- 1982 онд өнгөрсөн
- Польшууд
- Подкарпат мужийн хүн
- Польшийн улс төрч
- Польшийн сайд
- Польшийн намын дарга
- Польшийн ноёрхогч
- 20-р зууны улс төрч
- 20-р зууны ноёрхогч
- Польшийн үйлдвэрчний эвлэлийн ажилтан
- Польшийн Дахин төрөлт одон шагналтан (их загалмай)
- Италийн Бүгд Найрамдах Улсын Гавьяаны одон шагналтан (их загалмай)
- Лениний одон шагналтан
- Хүндэт легионы гишүүн (их офицер)
- Вроцлавын хүндэт иргэн
- Скопьегийн хүндэт иргэн
- Шчециний хүндэт иргэн
- ЗХУ-ын Коммунист намын гишүүн
- Польшийн Нэгдсэн Ажилчдын Намын гишүүн