Вэб сервер

Серверийн стандарт 19 инчийн тавиур

Вэб сервер (Англиар Web server, "вэб сөнч") нь интернэтийн сүлжээнд ажилладаг компьютерын нэг төрөл юм. Зорилго нь өөр дээрээ байрласан веб хуудаснууд болон веб аппликашнуудыг хэрэглэгчид үзүүлэх ашиглуулахад оршино.Веб сайт нь ямар нэгэн тусгай серверийн програмуудыг суулгасан байнгын асаалттай компьютер дээр байрлах бөгөөд тухайн компьютер нь IP хаягтай байх ба (Internet Protocol Address) түүнийг нь домэйн нэртэй холбосноор тухайн веб сайтыг үзэх боломжтой болдог. Үүнийг ямар ч компьютер дээр тохируулан хийх боломжтой боловч найдвартай ажиллагаа, аюулгүй байдал, 24 цаг 365 хоног асаалттай байлгаж веб сайтдаа зочдоо хүлээж авч байхын тулд найдвартай ажиллагаа бүхий веб сервер хэрэгтэй байдаг.