Вэб хостинг

Вэб хостинг сервер гэдэг нь вебийг интернэтэд байрлуулах веб серверээр хангах үйлчилгээ юм. Та веб хостинг үзүүлэгч компаниас сервер дээр нь тодорхой хэмжээний зайг худалдаж аван, веб сайтыг байрлуулж, домэйн нэр холбон тохируулснаар веб сайт нь бусдад харагдах боломжтой болдог.

Төрөл[засварлах | кодоор засварлах]

Хостинг серверүүд нь дотроо дараах хэлбэртэй байна. Үүнээс веб сайт байрлуулагч нь өөрийн сайтын ачаалал, эдийн засгийн боломжиндоо тааруулан сонголтоо хийдэг. Үүнд:

  • Shared (хуваасан) - Нэг веб сервер дээр олон үйлчлүүлэгчийн веб сайтуудыг байрлуулдаг. Сул тал нь аюулгүй байдал болон хамт байрлаж байгаа веб сайтуудын хэт ачааллаас болж бусад сайтуудын ажиллагаа доголдож болно. Жишээлбэл 2000мб RAM-тай сервер бол тэнд байрлаж буй бүх сайтууд энэ хэмжээг хуваан хэрэглэнэ гэсэн үг. Shared server-т ихэвчлэн маш олон тооны веб сайтуудыг хамт байрлуулдаг. Ойролцоогоор 200-300 веб сайт нэг компьютер дээр байрлах нь элбэг.
  • Virtual Private Server (VPS) - Хийсвэр хувийн сервер - Shared серверийн адил нэг компьютер дээр хэд хэдэн сайт байрлах боловч хийсвэрээр тус тусад нь сервер мэт зохицуулдаг бөгөөд сайтууд нь хоорондоо хамааралгүй ажиллана. Жишээлбэл 2000 мб RAM-тай серверт 4 VPS серверийг 500мб RAM-тайгаар үүсгэнэ гэсэн үг. Тэгэхээр энэ нэг серверийг 4 хүн л эзэмшинэ. Таны хувьд ганцаараа эзэмшиж байгаа учир Dedicated сервертэй ерөнхийдөө төстэй болно.
  • Dedicated Server - Зориулсан сервер. Энэ нь хамгийн үнэтэй бөгөөд маш том, эсвэл олон сайтуудыг байрлуулахад зориулагдсан. Та нэг сервер компьютерийг дан ганцаар эзэмшинэ гэсэн үг юм.