Jump to content

Гаанжуурын Батням

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

ХӨВСГӨЛ АЙМГИЙН АРБУЛАГ СУМЫН ХАРЬЯАТ

"АЙМГИЙН АРСЛАН" ГАНЖУУРЫН БАТНЯМ


Төрсөн аймаг, сум: Хөвсгөл аймгийн Арбулаг сум

Төрсөн он, сар, өдөр: 1987.04.06

Барилдаж эхэлсэн үе: 2004 оноос

Бөхийн удам, бөх болоход нөлөөлсөн зүйл:

Ээжийн талд аймгийн арслан С.Лувсаншарав, а.з С.Дагвасамбуу

Анхны багш: Чөлөөт бөхийн спортын мастер Х.Алтанбагана

Одоогийн багш: Аймгийн арслан Г.Батпүрэв, улсын начин М.Эрдэнэбат, улсын харцага Г.Элбэг, хүчний багш Б.Батням

Анхны цол: 2004 онд Алаг-Эрдэнэ суманд үзүүрлэж, сумын начин

Барилдааны амжилт:

2008 онд Ардын хувьсгалын 87 жилийн ой, Хөвсгөл аймаг байгуулагдсаны 77 жилийн ойн үндэсний бөхийн барилдаанд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат А.х.а Намсрайн Баттүвшинтэй үзүүр түрүүнд үлдэн 8 даван түрүүлж,

"АЙМГИЙН АРСЛАН" цол хүртсэн. Тэрээр Арбулаг сумаас Хөвсгөл аймгийн баяр наадамд түрүүлсэн 2 дахь бөх болсон билээ.

2012 онд Ардын хувьсгалын 91 жилийн ой, Хөвсгөл аймаг байгуулагдсаны 81 жилийн ойн үндэсний бөхийн барилдаанд Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат МУ-ын Өсөх идэр начин Чинчулууны Хөхчирэнгэртэй үлдэж үзүүрлэсэн.Тэрээр Арбулаг сумаас Хөвсгөл аймгийн баяр наадамд үзүүрлэсэн анхны бөх болсон билээ.

2013 онд Ардын хувьсгалын 92 жилийн ой, Хөвсгөл аймаг байгуулагдсаны 82 жилийн ойн үндэсний бөхийн барилдаанд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат Аймгийн арслан Бат-Эрдэний Хаш-Эрдэнэтэй үлдэж үзүүрлэсэн.

2019 онд Ардын хувьсгалын 98 жилийн ой, Хөвсгөл аймаг байгуулагдсаны 88 жилийн ойн үндэсний бөхийн барилдаанд зургаа даван шөвгөрсөн.

2020 онд Ардын хувьсгалын 99 жилийн ой, Хөвсгөл аймаг байгуулагдсаны 89 жилийн ойн үндэсний бөхийн барилдаанд

шөвгийн наймд үлдсэн.

Биеийн өндөр, жин: Өндөр 178 см, жин 96 кг жинтэй.

Барилдааны тал: Зүүн

Голлож хийдэг мэх: Хутгах, гар ачих

Ирээдүйн зорилго: Улсын цол авах.

Харьяалагддаг байгууллага, дэвжээ:

Хөвсгөлийн хүчтэн дэвжээ,

Боловсрол, мэргэжил: Шонхор БТДС-ийг 2009 онд үндэсний бөхийн багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн.

Хүндэлж явдаг бөх: Бүх бөхчүүдээ хүндэлдэг.

Гэр бүл: Эхнэр хүүхдүүдийн хамт

Хобби: Шатар тоглох

Эх сурвалж: БӨХ СОНИН