Газпром

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Газпромын лого

Газпром Олон Нийтийн Хувьцаат Нийгэмлэг буюу Газпром (орос. Публичное акционерное общество «Газпром») - Хувьцааны 50% нь төрийн мэдэлд байдаг, Оросын эрчим хүчний компани. "Газпром" группийн толгой компани. «Газпром» хувьцаат нийгэмлэг нь байгалийн хий зарж, өөрийн байгалийн хий тээврийн системийг түрээсэлэх үйл ажиллагаа явуулдаг байна. Үндсэн үйл ажиллагааны чиглэлүүд нь байгалийн хий болон газрын тосны геологийн судалгаа, олборлолт, тээвэрлэлт, хадаглалт, боловсруулалт бөгөөд түүний борлуулалт юм. Мөн үүнээс гадна дулааны болон эрчим хүчний үйлдвэрлэлт ба түгээлтийн үйл ажиллагаа эрхэлдэг байна.

"Газпром" нь дэлхийн байгалийн хийн нөөцийн 16%, Оросын байгалийн хийн нөөцийн 71%-ийг эзэмшиж, байгалийн хийн үйлдвэрлэлээрээ дэлхийн 12%, Оросын 68%-ийг бүрдүүлдэг ажээ.

2021 оны байдлаар тус компани дэлхийн хамгийн урт буюу 175.2 мянган километр хий дамжуулах систем эзэмшиж байна.

Газпром бол Оросын хамгийн том шингэрүүлсэн байгалийн хийн үйлдвэрлэгч, экспортлогч юм. Тус компани "Сахалин-2" төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд бусад шинэ төслүүд хөгжүүлж байна.

Тус компани 2022 оны дөрөвдүгээр сарын 13-наас хойш Австралийн хоригт орсон.

Удирдлага[засварлах | edit source]

"Газпром" ХК-ийн удирдлагын дээд байгууллага бол хувьцаа эзэмшигчдийн хурал юм. Ерөнхий удирдлагыг хэрэгжүүлдэг төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын чиг үүрэгтэй ТУЗ нь хувьцаа эзэмшигчдийн хуралд шууд захирагддаг.

Захирлуудын Зөвлөлийн гишүүд:

  • Зубков, Виктор Алексеевич — Захирлуудын Зөвлөлийн дарга
  • Миллер, Алексей Борисович — Захирлуудын Зөвлөлийн орлогч дарга, ПАО «Газпром» удирдах Зөвлөлийн дарга
  • Новак, Александр Валентинович — ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга
  • Мартынов, Виктор Георгиевич — Губкины нэрэмжит газрын тос, байгалийн хийн Их сургуулийн ректор
  • Мау, Владимир Александрович — Ардын аж ахуйн Академийн ректор
  • Акимов, Андрей Игоревич — -Газпромбанк"-ны удирдлагын дарга
  • Патрушев, Дмитрий Николаевич — ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд
  • Кулибаев, Тимур Аскарович — "Kazenergy"- ассоциацын дарга
  • Маркелов, Виталий Анатольевич — ПАО «Газпром»-ын удирдах Зөвлөлийн орлогч дарга
  • Середа, Михаил Леонидович — ПАО «Газпром»-ын удирдах Зөвлөлийн орлогч дарга

РАО «Газпром», 1998 оноос ОАО «Газпром»-ын Захирлуудын Зөвлөлийн дарга нар:

  1. Рэм Иванович Вяхирев (1993—1996, 2001—2002)
  2. Александр Иванович Казаков (1996—1998)
  3. Фарит Рафикович Газизуллин (1998—1999)
  4. Виктор Степанович Черномырдин (1999—2000)
  5. Дмитрий Анатольевич Медведев (2000—2001, 2002—2008)
  6. Виктор Алексеевич Зубков ( 2008 оноос хойш)