Гайхат
Харагдац
(Гайхату-с чиглүүлэгдэв)
Гайхат (Гайхалт) бол Ил Хант улсын хан юм. Тэрээр Аргун ханы дүү байсан бөгөөд ахыгаа нас барсны дараа 1291 онд Ил хант улсын ханы сууринд суужээ. Гайхат хан Юань улсын жишгээр цаасан мөнгө хэвлэж, худалдаанд гаргасан байна. Гэвч энэ шинэчлэлт амжилт олоогүй бөгөөд цаасан мөнгөний ханш унаж, худалдаа зогсож, хотууд хоосорч эхэлсэн тул Гайхат хан цаасан мөнгө гаргахыг хориглосон зарлиг буулгажээ. 1295 онд Гайхат ханы эсрэг Ил хант улсын ноёд үймээн гаргав. Тэд Гайхат ханыг ойр дотны хүмүүсийнх нь хамт хороожээ.
Өмнөх Аргун |
Ил Хан 1291-1295 |
Дараах Байду |