Байду

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Байду бол Ил Хант улсын хан юм. Тэрээр Гайхату ханы үхлийн дараагаар 1295 онд Ил ханы сууринд суусан байна. Энэ үед Аргун ханы хүү Газан Хорасан мужид өөрийгөө Ил ханы сууринд суулгах ёслол хийв. Тэрээр Байду ханы эсрэг дайнд мордсон байна. Байду хан мөн Газаны эсрэг цэрэг дайчлан морджээ. Байду хан Газантай дайтахаар явах замдаа цэргүүдээсээ өөрийнх нь төлөө баатар зоригтой тулалдахыг олонтоо гуйж байсан хэмээн Марко Поло тэмдэглэсэн байдаг. Гэвч Байду хан Газантай тулалдах үед түүний ихэнх цэргүүд Газаны талд урваж оржээ. Байду хан энэ тулалдаанд алагджээ.

Өмнөх
Гайхату
Ил Хан
1295
Дараах
Махмуд Газан