Jump to content

Галактоз

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Галактоз (Сүүний сахар), Галактоз нь заримдаа Гал гэж товчлогддог бөгөөд глюкоз шиг чихэрлэг бас 65% сахароз шиг чихэрлэг байдаг моносахарын нэг төрөл юм. Галактоз нь альдогексоз ба глюкозын C-4 (4 нүүрстөрөгчит нэгдэл) эпимер нэгдэл юм. Галактоз нь глюкоз болон лактозын молекулаас тогтно.Галактан нь гемицеллюлозд агуулагддаг галактозын полимер хэлбэр бөгөөд байгалийн полимер нүүрсустөрөгчийн анги болох галактануудын цөмийг бүрдүүлдэг. D-галактоз нь мэдрэлийн эдэд агуулагдах гликопротеины (олигосахарид-уургийн нэгдлүүд) бүрэлдэхүүн хэсэг учраас тархины сахар(мэдрэлийн) гэж нэрлэгддэг.

Этимологи Галактоз гэдэг үгийг 19-р зууны дундуур Чарльз Вайсман зохиосон бөгөөд Грекийн yaAakTOS, галактос (сүү) болон элсэн чихэр гэсэн ерөнхий химийн дагавараас гаралтай.Уг гарал үүслийг лактоз гэдэг үгтэй харьцуулж болно, учир нь хоёуланд нь "сүүний сахар" гэсэн утгатай үндэс агуулагддаг. Лактоз бол галактоз ба глюкозын дисахарид юм.

Бүтэц болон изомер Галактоз нь нээлттэй гинжин ба мөчлөгт хоёуланд нь байдаг. Нээлттэй гинжин хэлбэр нь төгсгөлдөө карбонил бүлэг агуулдаг