Галзууд

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Галзууд бол Буриадын нэгэн аймаг юм.

Туух[засварлах | edit source]

Галзуу гэдэг үгэнд "д" дагавар залгаж олон тоот үг болсон нь лавтай. Г.Н.Румняцев галзуд гэх үгийг морь азарга онголох, тотемчлохтой холбоотой гэж үзсэн байхад Цыдендамбаев монгол туургатны дунд морь азарга тотемчлох ёс байгаагүй гэж санал зөрж харин морь биш нохой тотемчлохтой салшгүй гэж бичээд ихиритийн дотор буй нохой урагтантай холбоотой бөгөөд иймээс "галзуу нохой" гэсэн хувилбар гарсан гэжээ. Өөр нэг хувилбар бол гал шүтэх бишрэлээс үүссэн гал хэмээх үг, түүний бурханы тоо (зуу) хоёр нийлж галзуу гэх нэр үүссэн гэдэг. Эсвэл мөн сэргэлэн цовоо, авхаалж самбаатай (гал) хүн байсны нэр ч байж болох аман уламжлалаа бодож үзүүштэй. Хори буриадууд галзуд, шарайд, гучид, хувсай, хөвдүүд5 овгоо таван шар галзуутан гэж бас нэрлэдэг. Буриадын Баргу баатрын отгон хөвгүүн Хорилдойн ууган хүү Галзутын нэрээс үүсэл гаралтай ч гэдэг. Энэ нэрийг нутаг нутагт галзат, галзуд, галзцогт гэж өөр өөрөөр нэрлэдэг.