Jump to content

Ганболдын Аззаяа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ганболдын Аззаяа (1983 оны 3-р сарын 27-нд Монгол Улсын Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн)- Ирак, Сьерра-Леон улсад Монголын Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон цэрэг.

1983 оны 3-р сарын 27-нд Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрөөд удалгүй Булган аймагт шилжиж дунд сургуульд сурч аймгийн МСҮТ-ийг дүүргэсэн байна.

2002 онд 10 дугаар ангиа дүүргэсэн ажээ.

2002-2003 онд Батлан хамгаалах Их сургуулийн Ахлагчийн сургуулийг төгссөн.

2003-2004 онд Зэвсэгт хүчний 150 дугаар ангид алба хаасан.

2004-2009 онд Батлан хамгаалахын Их сургуулийн Цэргийн команд инжинерийн сургуульд сурч төгссөн.

2003-2004 онд Иракт энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улс, Польш улс хамтран оролцож Иракийн Аль-Хилла хотын "Чарли" баазыг Монголын энхийг сахиулагчид хамгаалах үүрэг хүлээж байсан юм.

2004 оны 2-р сарын 18-ны өглөө Ахлагч Г.Аззаяа, Д.Сам­буу-Ёндон нар "Чарли" цэргийн баазын хамгаалалтанд гарч байх үеэр 1000 орчим энхийг сахиулах Польш, Унгар, Румын, Филлипин цэргүүд өглөөний цай ууж байх үеэр алан хядагчид тэсрэх бодистой ачааны машинаар халдахыг оролдоход 50 метрээс мэргэн буугаар устгаж аюулыг таслан зогсоосон гавьяатай юм.

2006 онд Г.Аззаяа Сьерра Леон улсад мөн энхийг сахиулах ажиллагаанд оролцсон.

2005 оны 11-р сард АНУ-ын Ерөнхийлгч Жорж Буш Монгол Улсад албан ёсоор айлчлах үерээ Г.Аззаяа, Д.Самбуу-Ёндон нарыг тусгайлан хүлээн авч уулзаж баяр хүргэж байсан.

2007 оны 6-р сард байгуулсан гавьяаныхан төлөө түүнийг Польш Улс "Мөнгөн загалмай" одонгоор шагнасан юм.

2008 онд Монгол Улсын Цэргийн гавьяаны одонгоор шагнуулсан.