Ган овогт хүүхэн
Ган овогт хүүхэн[1] (Хятад: 甘十九妹) — 1996 онд Хятад улсад хятад хэлээр бүтсэн олон (26) бүлэгт кино.
Зөгнөлт, тулаант, хайр дурлалын сэдэвтэй. Өвөр Монголын монгол «Одон» телевиз монголчилсон.
Бүтээсэн газар
[засварлах | кодоор засварлах]Тус киног Америкийн зохиолч, хятад үндэстэн Шяоигийн адил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээжээ.
Хятад улсын Шаньдун мужийн «Саньгүань» (Гурван титэм) кино компани Их Британийн Хонконг орны урлагийн нийгэмлэгтэй хамтран хятад хэлээр бүтээсэн. 1995 оны 9-р сараас 1996 оны 1-р сард Тай ууланд (Тайшань) зураг авч, 1996 оны 9-р сард дэлгэцээр нийтэд цацсан. Нэг бүлэг 45 минут үргэлжилдэг. 26 бүлэгтэй.
2008 онд мөнөөх Шаньдунгийн кино компани дүрсний нягтшилтайгаар 24 бүлэгтэй болгон гаргаж, 2010 онд цомог болгон олонд хүргэв.
Бүтээсэн хүн
[засварлах | кодоор засварлах]- Зохиогч - Шяои
- Найруулагч - Ван Вэньжи
- Зураглаач - Ли Лүкө, Жан Хуйли
Дүр бүтээсэн
[засварлах | кодоор засварлах]- Ган овогт — Ян Лү
- Инь Жяньпин — Жан Зижян
- Ючи Ланьшин — Ян Бинъянь
- Рүаншин — Лүй Юйхуа
- Хуа Эрлань — Чү Баогуан
- Фань Иньжан — Ван Жиган
- Фань Жуншюй — Жан Фүминь
- Жинь Жү — Сүй Жуанжуан
- Ма Ибу — Сүнь Жанчюй
Хожим
[засварлах | кодоор засварлах]2015 онд мөн зохиолоор сэдэвлэн, мөн адил нэртэй олон бүлэгт кино бүтээгдсэн.
Лавлах холбоос
[засварлах | кодоор засварлах]- ↑ Өвөр Монголын монгол «Одон» телевизийн орчуулга.