Гарааны бизнес

Гарааны бизнес буюу стартап (англи. startup company, шууд утгаар: «асаах») - дөнгөж үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа бөгөөд зах зээлээ гүйцэд судлаагүй компанийг хэлдэг юм. Энэ нэр томьёог анх 1976 оны 8-р сард "Forbes" сэтгүүл, 1977 оны 9-р сард "Business Week" сэтгүүлд ашиглаж эргэлтэд оруулсан байна.

Стартап гэдэг нь шинэ санаан дээр суурилсан арилжааны төсөл бөгөөд хэрэгжүүлэхэд санхүүжилт шаарддаг юм. Юуны өмнө венчур сангууд гарааны бизнест хөрөнгө оруулдаг байна. Энэ бол маш эрсдэлтэй бизнес бөгөөд гарааны бизнес эрхлэгчдийн дөнгөж 1% нь их хэмжээний борлуулалт хийж, хөрөнгө оруулагчдад өгөөжөө өгдөг байна. Гарааны бизнесийг үүсгэн байгуулагчид амжилттай гарааны бизнест хувьцаагаа зарж, эсвэл тогтвортой идэвхгүй бага орлого олдог (стартапыг үүсгэн байгуулагч нь компанийн өөрийн хөрөнгийн 10%-иас бага хувийг эзэмшиж үлддэг).

Зарим судлаачид стартапыг зах зээлийн тодорхойгүй байгаа нөхцөлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ (бүтээгдэхүүний инноваци) бий болгодог байгууллагыг хэлж болно гэж тодорхойлдог.

Стартап компаниуд амжилт олох магадлал бага байдаг боловч дараа дараагийн амжилт олох алхамд ихээхэн тустай байсан гэж олон хүн хэлдэг. Учир нь тэд туршлага хуримтлуулж юун дээр алдсан, юуг түлхүү анхаарах ёстой г.м. олон зүйл сурч авдаг маш сайн байна.