Гельмгольцын чөлөөт энерги

Термодинамикийн хувьд Гельмгольцын чөлөөт энерги (эсвэл Гельмгольцын энерги) нь тогтмол температурт (изотерм) хаалттай термодинамик системээс олж авах ашигтай ажлыг хэмждэг термодинамик потенциал юм. Процесийн турш өөрчлөгдөх Гельмголцын энерги нь темпратур тогтмол үед термодинамик процесийн үед системийн хийж чадах хамгийн их хэмжээний ажилтай тэнцнэ. Тогтмол температурт, Гельмгольцын чөлөөт энерги системд ямар ч солилцоо явагдахгүй байх үед хамгийн бага байна.

Үүний эсрэгээр, Гиббсийн чөлөөт энерги буюу чөлөөт энтальпийг тогмол даралттай үед ашиглахад тохиромжтой ба термодинамик потенциалыг хэмжихэд хамгийн өргөнөөр ашиглагддаг (ялангуяа химийн салбарт). Жишээлбэл, тэсрэх бодисын судалгаанд Гельмгольцын чөлөөт энергийг ихэвчлэн ашигладаг, учир нь Жишээлбэл, тэсрэх бодисын судалгаанд Гельмгольцын чөлөөт энергийг ихэвчлэн ашигладаг, учир нь тэсрэх урвал байгалаасаа даралт өөрчилдөг шинж чанартай. Үүнийг мөн цэвэр бодисын төлөв байдлын үндсэн тэгшитгэлийг тодорхойлоход өргөнөөр ашигладаг.

Чөлөөт энергийн тухай ойлголтыг Германы физикч Херман фон Гельмгольцын боловсруулсан бөгөөд анх 1882 онд "Химийн процессын термодинамикийн тухай" лекцээрээ танилцуулсан байдаг.