Говийн хялгана
Говийн хялгана - (Англи: Stipa gobica roschev), (Орос: Ковыль гобийский буюу ковылёк)
10-25 см намхан, жижиг дэгнүүл бүхий үет ургамал. Түүний дэгнүүл хатуу бөгөөд ишний угийн навчны үхсэн угларгаас бүрдэнэ. Урт нарийн утас мэт навчнуудтай шивээний сор нь нэг тахирч тэр тахираа хүртэл нэгэн тийш бага зэрэг налсан гялгар цагаан урт үсэнцэртэй түүнээс цааш, үр хүртэлх сорын хэсэг үсэнцэргүй нүцгэн бөгөөд мушгирсан байна.
Говийн хялганын ургах нь урд жилийн хур тунадаснаас шалтгаалах бөгөөд ердийн нөхцөлд дөрөвдүгээр сараас эхлэн ургаж зургаа долдугаар сард цэцэглээд найм, есдүгээр сард үрээ тараадаг. Хатсаны дараа өвлийн тэргүүн хагаст сайн хагдран хадгалагдаж байснаа хоёрдугаар хагасаас навч иш нь унаж эхэлнэ.
Говь цөлийн уулсын үйрмэг чулуу ба чулуурхаг хажуу, бэл зэргийг дагаж элбэг ургана.[1]
Ашигласан материал
[засварлах | кодоор засварлах]- ↑ [Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 21]