Голгэсэртэн
Голгэсэртэн овог буюу нийлмэл цэцэгний овгийн ургамлууд сагс баг цэцэгтэй, энгийн навчтай. Иш эгц босоо. Сагс баг цэцэг нь хэмжээгээр харилцан адилгүй, ягаан, шар, цагаан, хөх, хөх цэнхэр зэрэг олон янзын өнгөтэй. Цоморлог нь үс хялгас болж хувирсныг өрөвлөг гэнэ. Дэлбэ нь 5 нийлэнгэ хэлтэстэй, 5 дохиур нь тоосовчоороо нийлсэн. Хоёр үрт навчнаас үүссэн үр боловсрох орны үрэвч нь доор байрлалтай. Үр жимс нь жижигхэн, зарим нь нисгүүртэй байдаг. Монгол оронд эм, хүнс, тэжээл, үнэртний үйлдвэрлэл, гоёл чимэглэлд ашиглагддаг шарилж, банздоо, зохимон, багваахай, азаргана, тайжийн жинс, хонгор залаа, хонгор зул зэрэг голгэсэртний 460 зүйлийн ургамал өргөн тархжээ. Вансэмбэрүү буюу нөмрөгт банздоо нь өндөр уулын таг, асгад царамд ургадаг, 50 см өндөр, үзэсгэлэнтэй үлдэц ургамал юм. Харин иддэг азарган гол, нуурын татмын хамгийн их ашиглагддаж талхлагдсан хэсэгт газартай наалдан ургадаг бөгөөд түүний чихэрлэг үндсийг хүнсэнд хэрэглэдэг. Гэвч эдгээр нь голгэсэртэй адил сагс баг цэцэгтэй учир нэг овогт багтсан байна. Харин сагс баг цэцгийг хэл, хоолой, юүлүүр цэцгүүд дангаар юм уу холилдож үүсгэдэг.