Jump to content

Голограф

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Өөр өөр байршлаас авсан нэг голографын зураг

Голограф нь лазерын когерент цацрагийг ашиглан биетийн гурван хэмжээст дүрсийг гарган авах дэвшилтэт оптикийн арга юм. Энгийн гэрэл зураг зөвхөн биетээс ойлгогдсон гэрлийн хүч буюу интенсивийг бүртгэдэг бол голограф нь гэрлийн долгионы фаз, чиглэл, интенсив зэрэг бүх мэдээллийг хадгалдгаараа онцлогтой. Иймээс голограф дүрс нь энгийн зураг шиг хавтгай биш, харин бодит биетийг орон зайд байгаа мэт гүнтэйгээр харуулдаг. Фотозургийн нэгэн адил голограф нь фотоялтас дээр биетийн зургийг гарган авдаг боловч мэдээллийг бичих болон дүрсийг сэргээх аргаараа ялгаатай. Ердийн зураг авах үед биетээс ойсон гэрлийг линзээр цуглуулж шууд хальс эсвэл мэдрэгч дээр тусган дүрс үүсгэдэг. Энэ үед зөвхөн гэрлийн тодролын мэдээлэл хадгалагддаг тул зураг нь хоёр хэмжээст байдаг.

 Commons: Голограф – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  • "Физик 2", Б.Базаррагчаа, М.Дүгэрсүрэн, Л.Балжинням, Н.Наранцацралт, Б.Түмэндэмбэрэл, 2005 он.


Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.