Jump to content

Гомбосүрэнгийн Амартүвшин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Гомбосүрэнгийн Амартүвшин (1980 онд Улаанбаатар хотод төрсөн) -Монгол улсын дипломат, 2022 оноос Гадаад харилцааны дэд сайд. Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэнгийн хүү.

1998 онд 1-р дунд сургууль төгссөн.

2004 онд Монгол Улсын Их сургуулийн Гадаад хэл, соёлын сургууль төгссөн.

2012 онд Австралийн Холбооны Улсын Дикений их сургууль (Deakin University) төгссөн ажээ.

Ажилласан байдал

[засварлах | кодоор засварлах]

2004-2008 онд Гадаад хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газар, Европын газар, Олон талт хамтын ажиллагааны газар, Америк, Ойрхи дорнод, Африкийн газарт атташе.

2008-2010 онд Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яаманд гуравдугаар нарийн бичгийн дарга.

2010-2012 онд Гадаад харилцааны яамны Стратегийн төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга.

2012 онд Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлт, судалгааны газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга.

2012-2016 онд Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлт, зохицуулалтын газрын дэд захирал, захирал.

2017-2018 онд Гадаад харилцааны яамны Хөрөнгө оруулалтын судалгааны төвийн захирал.

2018-2020 онд Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, Гадаад харилцааны сайдын зөвлөх.

2022 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, МОНЦАМЭ агентлагийн захирал.

2022 оны 11 дүгээр сараас Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайдаар томилогдоод байна.