Jump to content

Гомбын Золжаргал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Гомбын Золжаргал - Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, телевизийн сэтгүүлч, баримтат кино найруулагч. Алдарт найруулагч Чимидийн Гомбын хүү юм.

1959 оны 8-р сарын 12-нд Улаанбаатар хотод төрсөн.

  • 1977 онд 33-р дунд сургууль-ийн 10г ангийг төгссөн
  • 1983 онд ЗХУ-ын Ждановын нэрэмжит Эрхүүгийн Их сургууль төгссөн, сэтгүүлч мэргэжилтэй.
  • 1989 онд Удирдлагын хөгжлийн институт төгссөн. “Намуун Зэт” продакшн, МҮОНРТВ-д редактор.

”Амарбатын нэг өдөр”, “Ууланд зуссан эмээ”, “Юндэндоржийн Оюун”, “Гарын таван хуруу”, “Эр хүний нулимс”, “Адаг дулааны дайн”, “Хувь тавилан”, “Үнэний мөрөөр”, “Гэртээ л нэг сайхан харихсан”, “Мэс засал”, “Шастин эмчийн сувилагч”, “Өвгөн зураачийн өчил” гэх зэрэг 65 орчим баримтат кино хийсэн. Мөн өдөр тутмын хэвлэлд 30 гаруй нийтлэл, өгүүлэл бичиж, 1700 орчим нэвтрүүлэг, нийтлэл бэлтгэсэн.