Гончигжавын Чулуунбат
Appearance
Гончигжавын Чулуунбат нь (1942-2022) Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт нэвтрүүлэгч хүн юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Гончигжавын Чулуунбат нь 1942 онд Улаанбаатар хотод төржээ. Г.Чулуунбат нь 1952-1957 онд Улаанбаатар хотын 2 дугаар дунд сургуулийг дүүргэсэн.
- 1959-1963 онд Төмөр замын техникумийг радио техникч мэргэжлээр суралцаж төгсжээ.
- 1963 онд МРТУХ-ны холбооны албанд хуваарилагдан ажиллаж байгаад өөрийн авьяас сонирхлын дагуу радиогийн нэвтрүүлэгчээр ажиллах болжээ.
- 1968-1972 он болон 1987-1992 онуудад Москвагийн олон улсын радиод нэвтрүүлэгчээр томилогдон ажиллаж байв.
Уран бүтээл
[засварлах | кодоор засварлах]Радио уран бүтээл
[засварлах | кодоор засварлах]Радио өргөн нэвтрүүлэгт уншиж хөтөлсөн, олон мянган нэвтрүүлгийн дотроос:
- Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир” романаар хийсэн радио уран уншлага
- “Сэтгэлийн утас” найраглал,
- “Эхийн тухай эгшиг дуу”,
- “Моринд гарамгай хүүхэн”,
- “Домогт хатан”,
- “Алдарт тэнгис ариун байгаль” зэрэг олон арван нэвтрүүлэг, баяр наадмын шууд дамжуулалтын бичлэг нь сонсогч олны талархал хүлээж Алтан сан хөмрөгт хадгалагдаж байна.
Гавьяа шагнал
[засварлах | кодоор засварлах]- 1981 онд БНМАУ-ын Соёлын Гавъяат Зүтгэлтэн
- 2022 онд Сүхбаатарын одонгоор тус тус шагнажээ.
ЗСБНХУ-ын Сайд нарын Зөвлөлийн тэргүүлэгчдийн зарлигаар “Хүндэт одон”-гоор шагнуулж байсан түүхтэй. Э
- “Радио телевизийн тэргүүний ажилтан” цол тэмдэг,
- Монгол Улсад биеийн тамир спортын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойгоор “Биеийн тамирын тэргүүний ажилтан”,
- “Биеийн тамир спорт-90”,
- “Монголын чөлөөт бөхийн холбоо-50”,
- Монгол Улсад газрын тосны салбар үүсч хөгжсөний 70 жилийн ойн “Хүндэт тэмдэг”,
- Монголын цагдаагийн байгууллагын “Цагдаагийн гавьяа” медаль,
- “Спортын алдар” медаль зэрэг олон арван шагналуудаар шагнагдаж байжээ.