Гэлэгийн Ганбаясгах

Овог, нэр: Гэлэгийн Ганбаясгах

Боловсрол: УБИС-ийн Нийгмийн ажлын магистр  

Олонд танигдсан үйл: Хүний наймааны золиос болж гадаадад худалдагдсан олон охид бүсгүйчүүдийг эх нутагт нь авчирч, ээж, аав, элгэн садантай нь уулзуулахын зэрэгцээ тэднийг эргэн хэвийн амьдралд ороход нь дэмжлэг үзүүлэх нийгмийн ажлын үйлчилгээг бий болгон хөгжүүлэхэд багаа манлайлж яваа хүний эрхийн төлөө тууштай тэмцэгч, зоригтон.

Ажил, мэргэжил: “Хүйсийн тэгш эрхийн төв”-ийн үүсгэн байгуулагч, тэргүүн

Жендэрийн үндэсний шинжээчээр 2022 оноос сонгогдон ажиллаж байна.

Товч танилцуулга:

Тэрээр 2000 оны эхэн үеэс хүн худалдаалах гэмт хэргийн талаар анхлан ярьж, анхааруулсан хүмүүсийн нэг бөгөөд 1997 оноос хойш тасралтгүй ажиллаж хүний эрх, жендер, эмэгтэйчүүд, хүүхдийн эрх, хүн худалдаалахтай тэмцэх чиглэлээр, мэргэшсэн, өөрийн байгууллагын практик үйл ажиллагаагаар нотлогдсон үр дүнгээ бодлого болгох чиглэлээр амжилттай ажиллаж яваа хүний эрхийн зүтгэлтэн юм.

Анх 2003 онд хүний наймааны нэгэн хохирогч эмэгтэйд туслан явж байтал өнөөх эмэгтэй нь хууль бусаар улсын хил нэвтэрсэн, хуурамч бичиг баримт ашигласан шалтгаанаар гэмт хэрэгтэн болж, харин жинхэнэ гэмт хэрэгтнүүд “хүн худалдаалсан нь тогтоогдоогүй” хэмээн суллагджээ. Энэ үйл явдлаас үүдэн тэрээр шударга бус явдалтай тэмцэн, хүний наймаа, хүний эрхийн төлөөх үйл хэрэгт эргэлт буцалтгүйгээр орсон аж.

Улмаар Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газар, МУИС-ийн Сургалт судалгааны төвтэй хамтран судалгаа явуулж эхэлсэн бөгөөд үүний үр дүнд “Дэлхийн зөн”, НҮБ-ын Хүүхдийн сангаас хөрөнгө босгож БНХАУ, Макао, Хонконг, Солонгост судалгаа явуулсны үр дүнд хамгийн анх 2007 онд Эрээн хотоос дөрвөн хохирогч эмэгтэйг дөрвөн хүүхдийнх нь хамт авч ирснээс хойш өнөөг хүртэл холбогдох байгууллагуудтай хамтран гадаадын 16 улсаас 400 гаруй  хохирогчийг эх орондоо аюулгүйгээр эгүүлэн авчирсан байна.

Г.Ганбаясгах нь 1997 оноос өнөөг хүртэл хорин долоон жил хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэрэг, жендэрийн эрх тэгш байдал, хүний эрхийн төлөө тасралтгүй тэмцэж байгаа бөгөөд 2003 оноос өнөөдрийг хүртэл 2000 гаруй хүнд туслалцаа үзүүлсний 1000 орчим нь хүн худалдаалах хэргийн хохирогчид бөгөөд тэдний 90 хувь нь охид, эмэгтэйчүүд, 81 хувь нь бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалдагдсан байжээ.  

Түүний үүсгэн байгуулсан “Хүйсийн тэгш эрхийн төв” нь Монголын хөрсөнд буусан, мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг томоохон НҮТББ болон үйл ажиллагаагаа явуулсаар байна. Түүний багийн нөр их хөдөлмөрийг үнэлж АНУ-ын Төрийн департментийн “Орчин үеийн боолчлолыг төгсгөл болгоход гавъяа байгуулсан 2010 оны баатар”, МУ-ын Хүүхдийн төлөө үндэсний газраас “Хүүхдэд ээлтэй хүн”, Европын холбооны Иргэний нийгмийн хүний эрхийн шагналыг 2021 онд тус тус хүртсэн.

Хүний эрхийн төлөө тэмцсэн үйл хэрэг:

Тэрээр жендерт суурилсан хүчирхийллийн бүх төрлүүд, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүн худалдаалах, бэлгийн хүчирхийлэл, ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэх чиглэлээр судалгаа, сургалтыг төлөвлөх, зохион байгуулах, удирдах, багшлах, бодлогын бичиг баримт, гарын авлага боловсруулах, судалгаанд суурилсан үр дүнгийн төлөвлөлтийг хийх, хэрэгжүүлэх, дотоод гадаадын шинэ арга барил нэвтрүүлэх туршлагатай. Швед улсын туршлагаар 2002 онд ЦЕГ-тай хамтран “Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдээс мэдүүлэг авах өрөө”-г Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын хүүхдийн хэлтэст байгуулан, хохирогчийн эрх ашгийг хамгаалахын тулд санаачилгатай ажилласны үр дүнд өнөөдөр МУ-ын хэмжээнд туршлага болгон түгээгдсэн сайн үйлчилгээ болж чадсан. Хүн худалдаалах гэмт хэрэг, хүний эрхийг хамгаалах үйлсэд хүчин зүтгэж хоёр гаруй жилийн хугацаанд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, бодлогын хүрээнд зохицуулалт хийлгэх чиглэлээр санаачилгатай, үр дүнтэй ажиллаж ирсэн. Тухайлбал: Хохирогчдод шууд туслалцаа үзүүлэх чиглэлээр эрдэмтэн, судлаачид, хамт олонтойгоо хамтран 50 гаруй судалгааг хийж, 30 гаруй гарын авлагыг боловсруулан улсын хэмжээнд олон арван сургалтыг зохион байгуулсан.  Академик түвшний сургалтуудад оюутан, судлаачид энэ асуудлыг сонгон судалж суралцах ажлыг санаачлан эрдэмтэн багш нарыг дэмжиж ажилласны үр дүнд хууль, нийгмийн ажил, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, жендэрийн тэгш эрхийн гарын авлагууд боловсруулагдан салбарын мэргэжилтнүүд, оюутан, судлаачдад хэрэгцээтэй мэдээллийн эх үүсвэр болж байна.  

Мөн үе шаттайгаар  хууль эрхзүйн орчныг боловронгуй болгох чиглэлээр холбогдох хуулиудын ажлын хэсэгт орж ажиллах, үндэсний хөтөлбөр, журмуудыг боловсруулахад  идэвхитэй оролцон, саналаа өгч ажилладаг бөгөөд Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль батлагдан гарахад Хүйсийн тэгш эрхийн төвийн үйлчилгээнд суурилсан бодит мэдээлэл, судалгаа гол суурь болж чадсан юм.

Хэвлүүлсэн бүтээл, ярилцла, цахим хаяг:

Эх сурвалж: www.gogo.mn

Г.Ганбаясгах: Насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлэх явдал газар авч байна

https://cmsg.mongolcontent.mn/r/0k1k5[засварлах | кодоор засварлах]

Г.ГАНБАЯСГАХ: ХҮНИЙ НАЙМААНЫ ХОХИРОГЧ БОЛСОН 16 ИРГЭНЭЭ “COVID-19”-ЫН ҮЕД БУЮУ 2020 ОНД АВЧИРЧ ЧАДСАН https://www.24tsag.mn/a/191270[засварлах | кодоор засварлах]

“Хүйсийн тэгш эрхийн төв”-д жилд дунджаар хүний наймааны хохирогчоор 50 хүн ханддаг байна  https://montsame.mn/en/read/166879[засварлах | кодоор засварлах]

Эх сурвалж: www.erennews.mn

Г.Ганбаясгах: Бид 12 улсаас хүн худалдаалах гэмт хэргийн 400 гаруй хохирогчийг авчирсан (gogo.mn)

Г.Ганбаясгах: Хөгжилтэй орнуудад хүчирхийлэгчдийг химийн аргаар хөнгөлж байна... (gogo.mn)

БЭЛГИЙН МӨЛЖЛӨГ, ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ! (police.gov.mn)

“Хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөн дөрвөн Монгол иргэнийг эх нутагт нь авчирсан“ (ikon.mn)

Хохирогчийг сонсох нь Хамгийн зөв зам http://tovch.mn/n/17hk[засварлах | кодоор засварлах]

Хүсэл мөрөөдөлдөө хүрэх замд хэн ч таарч болно... https://www.zms.mn/a/90615


Сургалтын баримтат киноны зохиол, агуулга

-      “Хохирогч” 33 минутын баримтат кино,  ADB, 2007 Хэн ч, Хэзээ ч, Хаана ч худалдагдах ёсгүй

-      “ Айдсыг биеэрээ үзсэн хүн л зөвхөн үнэнийг хэлнэ”  Малайз улсын бэлгийн мөлжлөгийн хохирогч болсон эмэгтэйчүүдийн түүхээс сэдэвлэж, 22 min, 2010

-      “Гэр бүлийнхийхээ нүүрийг яаж харна даа”, Турк улсад хөдөлмөр мөлжлөгийн хохирогч болсон иргэдийн түүхээс сэдэвлэж , 19 min, 2010

-      Аюул дагуулсан  зуучлал”  Зуучлалын захиалгат гэрлэлтийн талаар БНСУд хохирогч болсон түүх дээр сэдэвлэж, 23 min, 2010

-      Бэлгийн хүчирхийлэл, дарамт, хүчингийн гэмт хэргийн талаар хүүхдүүдэд зориулсан 6 цуврал мултимедиа хичээл, тус бүр 1-3 минут

-      Цахим сургалтын 3 цуврал хичээл  https://stoptrafficking.mn/video

o  Хүн худалдаалах гэмт хэрэг гэж юу вэ?

o  Хүн худалдаалах гэмт хэрэгт өртөхөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

o  Хүн худалдаалах гэмт хэргийн хууль эрхзүйн орчин

-      “Нарны сүүдэр” уран сайхны киноны жендэрийн зөвлөх  1,30 minute https://www.youtube.com/watch?v=qgb2ST8XKP8