Jump to content

Гүрийн Рагчаа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Гүрийн Рагчаа (1946 оны 12 сард төрж, 2009 онд нас барсан) нь Монгол улсын хошууч генерал[1], техникийн шинжлэх ухааны доктор.

Тэрээр цэргийн ангиудад техникийн орлогч, БХИС-д дэд захирал, захирал, Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамны дэргэдэх Батлан хамгаалахын анхны атташе, БХЯ-нд Гадаад харилцааны хэлтсийн дарга, ЗХЖШ-ын Энхийг сахиулах алба, ЭСАГ-ын дарга зэрэг албыг хашиж байгаад 2005 оноос нас барах хүртлээ Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын Цэргийн бодлогын зөвлөхөөр томилогдон ажиллаж байв.

Засгийн газрын 2009 оны 3-р сарын 18-ны 78 дугаар тогтоолоор Зэвсэгт хүчний 311-р ангийг "Монголын энхийг сахиулагчдын загалмайлсан эцэг"[2] гэж алдаршсан генерал Рагчаагийн нэрэмжит болгосон.[3]

  1. "Speech to the United Nations, 25 October 2006". Permanent missions at the United Nations.
  2. "Зэвсэгт хүчнээ дэлхийд данстай болгосон генерал Гүрийн Рагчаа". Зэвсэгт хүчний "Соёмбо" сонин.
  3. "НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ".[permanent dead link]