Гүүглийн Өсвөрийн Шинжлэх Ухаанчдын шалгаруулалт

Гүүглийн Өсвөрийн Шинжлэх Ухаанчдын шалгаруулалт (Англи: Google Science Fair) нь 13-18 настай дэлхийн бүх орны өсвөрийнхний дунд шинжлэх ухааны бүтээл судалгаагаар нь шалгаруулж их сургуульд суралцах тэтгэлгээр шагнадаг тэмцээн юм. Оролцогчид бүгд интернэтэд холбогдсон байх, Гүүглийн үнэгүй имэйлтэй (gmail) байх үндсэн шаардлагтай, ганцаараа ба багаараа оролцож болно. 1-р байрт шалгарагч 50000 америк долларын их сургуулийн тэтгэлгэ ба аялах урилга, дараагийн бусад шалгарагчид 25000 америк долларын тэтгэлгээр шагнуулдаг.

Оролцогчдийг 8 үндсэн чиглэлээр шалгадаг үүнд танилцуулалт, асуулт, таамаглал, судалгаа, туршилт, мэдээ, ажиглалт, дүгнэлт орно. Бусад оролцох журмыг нь албан ёсны сайтнаас нь мэдэх боломжтой.

Гадна холбоос[засварлах | кодоор засварлах]

Албан ёсны сайт.