ДМЮ спорт клуб

"ДМЮ" спорт клүб
"ДМЮ" клубийн лого

Дөчин мянгат Юнайтед спорт клуб нь Монгол Улсын нийслэл Улаанбаатарт байрлах, Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургууль дээр түшиглэн үйл ажиллагаа явуулдаг хөлбөмбөгийн клуб юм. 2006 оноос эрчимтэй үйл ажиллагаа явуулсны дүнд өдгөө Монголын хөлбөмбөгийн өсвөрийн шилдэг багийн нэг болж чадсан бөгөөд томоохон амжилтаас нь дурдвал МХБХ-ны өсвөр үеийнхний УАШТ-ээс гурван алт, футзалын УАШТ-ээс нэг алт, гурван мөнгө, гурван хүрэл, Улаанбаатар хотын аварга шалгаруулах "Дуулиан-2020" футзалын тэмцээнээс зургаан алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл (Энэ амжилтаараа бүх цаг үеийн жагсаалтыг тэргүүлдэг) хүрэл медаль хүртсэн. "ДМЮ" зөвхөн дотоодын хэмжээнд өрсөлдөөд байсангүй 2012 онд БНХАУ-ын Эрээн хотод болсон олон улсын тэмцээнээс алтан медаль хүртэж, 2013 онд БНСУ-ын Инчён, 2014 онд БНСУ-ын Хвасон хотод болсон Азийн өсвөрийн хөлбөмбөгчдийн Фестивальд амжилттай оролцсон билээ.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн II хороо, II Дөчин мянгатын хүүхэд залуус 2002 онд БНСУ, Японд болсон хөлбөмбөгийн ДАШТ-ий дараагаас 24 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайд цугларч тоглох болсон нь энэ клубийн үүсэл байлаа. Эдгээр хүүхэд залуус 2002 оноос МХБХ-ны "Од", Чингэлтэй дүүргийн аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчдын лиг зэрэгт оролцдог байсан ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дорх "Дуулиан-2020" футзалын тэмцээний анхны буюу 2006-2007 оны улиралд оролцохоор 24 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн шигшээ багийг байгуулснаар тогтмол үйл ажиллагаа явуулах болсон. Эхэндээ тэмцээн уралдаан бүрт 24 дүгээр сургууль, Чингэлтэй дүүргийн шигшээ багийн нэрээр оролцдог байсан. Харин МХБХ-ны клуб болох шаардлагын дагуу 2010 онд "ДМЮ спорт клуб" болж өргөжсөн. Гэхдээ ЕБС-ийн статустай тэмцээнд нийт тоглогчийнх нь 90 гаруй хувь нь суралцдаг 24 дүгээр сургууль, дүүргийн шигшээ багийн статустай тэмцээнд Чингэлтэй дүүргийн нэрийн өмнөөс оролцсон хэвээр. Өдгөө "ДМЮ" клүбийн хөвгүүдийн ес, 11, 13, 15, 17 хүртэлх насны ангиллын багт 100 гаруй хүүхэд хамрагдан хичээллэж байна.

Замнал[засварлах | кодоор засварлах]

2006-2007 оны улирал[засварлах | кодоор засварлах]

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дорх "Дуулиан-2020" футзалын тэмцээний анхны буюу 2006-2007 оны улирал хөвгүүдийн ахлах (1989-1990 онд төрсөн тоглогчид), дунд (1991-1994 онд төрсөн), бага (1995 оноос хойш төрсөн) гэсэн гурван насны ангилалд болсон түүхтэй. Хөлбөмбөгийн дугуйлантай тав, 20, 52 дугаар сургууль, "Оюуны ундраа" цогцолбор сургуулийн багууд бусдыгаа яалт ч үгүй илт илүүрхэж байлаа. Манай ахлах насны баг хэсэгтээ Х.Цэнд-Аюуш тэргүүтэй зургадугаар сургуулийнг багтай таарч, өөрийн талбайд 1:9, эсрэг багийн талбайд 4:17-гоор дийлдсэн нь өрсөлдөөн жигд биш байсныг илтгэнэ. Харин хөлбөмбөгөөр өмнө нь тодорхой хэмжээнд хичээллэж байсан дунд насны баг маань "Хоромхон" клүбийн тоглогчдоос бүрдсэн зургадугаар сургуулийн хүчирхэг багтай тэнцүүхэн өрсөлдлөж, 1:2, 6:7-гоор хожигдсон нь сайн үр дүн байв. Зургадугаар сургуулийн дунд насны баг явсаар мөнгөн медаль хүртсэн билээ. "Дуулиан-2020" тэмцээний анхны улиралд 24 дүгээр сургуулийн гурван баг бүгд хэсгээс шалгарч, улмаар шөвгийн 32-т таарсан өрсөлдөгчдөө хоёр тоглолтын нийлбэр дүнгээр илүүрхэж шилдэг 16 багт багтсан нь муугүй амжилт байсан юм. Гэхдээ медаль биднээс дэндүү хол байсан бөгөөд бага насны баг шөвгийн 16-д, ахлах насны баг шөвгийн наймд тус бүр тавдугаар сургуулийн багт, хамгийн их итгэл хүлээлгэж байсан дунд насны баг шөвгийн 16-д "Ирээдүй" цогцолбор сургуулийн багт хожигдсоноор тэмцээнээ өндөрлүүлсэн. МХБХ-ны футзалын УАШТ-д 18 (1989-1991 он), 13 хүртэлх (1994 оноос хойш) насны ангилалд өрсөлдсөн ч аль аль нь хэсгээсээ шалгарч чадаагүй. Бидэнд ур чадвар, туршлага илт дутагдаж буй нь мэдрэгдэж байлаа. "Дуулиан-2020" тэмцээнд оролцсон Б.Жанчивдорж, Б.Нямдорж тэргүүтэй тоглогчид УАШТ-д өөрсдийн харьаялагддаг "Хоромхон" клүбийн өмнөөс тоглосон тул манайхаас дунд насны баг оролцоогүй юм. Тухайн үед "Хараацай", "Мазаалай", "Хангарьд" зэрэг олон хүчтэй клүб байсан ч "Хоромхон", "Сэлэнгэпресс" илүү ноёрхох хандлагатай болсон байв.

2007 оны дөрөвдүгээр Монголын хүүхдийн спортын III их наадмын Чингэлтэй дүүргийн аварга шалгаруулах тэмцээн гурван насны ангилалд болоход дунд насны баг тавдугаар сургуулийн нэгдүгээр багт 11 метрийн торгуулийн цохилтоор хожигдож мөнгө, ахлах, дунд насны баг тус бүр хүрэл медаль хүртсэнээр байгууллагын дүнгээр хоёрдугаар байр эзэлсэн юм. Анхны медаль тоглогчдод урам зориг хайрлаж, цаашид хөлбөмбөгөөр хичээллэх хүслийг нь бадрааж өгсөн билээ. Энэ эрчээрээ 1994-өөс хойш оныхон хавар, зун, намаржин "Тайванийн төв"-ийн хашаан доторх цементен талбайд бэлтгэл хийснээр овоо дөр суусан. Өвөл нь 24 дүгээр сургуулийн ард мөсөн гулгуурын талбай ажилуулсан хүмүүс талбайгаа янзлалгүй орхиж явснаас болж бэлтгэл хийх ямар ч нөхцөлгүй болоод байсан юм.

"Хүчит Чулуут" ХХК-ийн лого.

Ивээн тэтгэгч[засварлах | кодоор засварлах]

24 дүгээр сургуулийн шигшээ багийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дорх анхны буюу 2006-2007 оны улирлын тэмцээнд оролцоход ивээн тэтгэж, төлбөрийн мөнгийг төлсөн "White House" зочид буудлыг анхны ивээн тэтгэгч гэж үздэг. Т.Ганбат захиралтай "Саммит компьютер технологи" ХХК-ийн хамт олон 24 дүгээр сургуулийн багийг ивээн тэтгэх хүсэлтээ 2007 онд илэрхийлж, 2013 он хүртэлх зургаан жилийн хугацаанд "Дуулиан-2020" тэмцээнд оролцох эрхийн төлбөрийг төлж, өмсгөл хувцсаар зарим тохиолдолд бөмбөг хэрэгслээр хангаж байсанд талархаж явдаг. Хүмүүс манай клүбийг "Саммит" хэмээн нэрийдэх нь олон байв. Гэхдээ илүү өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулж, сургуулийн шигшээ баг гэхээсээ клүб шиг байхын тулд санхүүгийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай байлаа. Тухайн үед хэд хэдэн байгууллагаас хамтран ажиллах, ивээн тэтгэх муугүй санал ирсэн ч бидний МХБХ-ны дээд лигийн баг болох, урт хугацаанд хамтран ажиллах алсын зорилгод хараахан нийцэхгүй байсан юм. Харин 2013 оноос Б.Батзаяа захиралтай "Хүчит Чулуут" ХХК-тай хамтран ажиллах болсноор олон дэвшил гарсан. Клүбийн цаашдын зорилго илүү тодорхой болсноос гадна олон улсын тэмцээнд жил бүр тогтмол оролцох, тоглогчдоо шагнаж урамшуулах болж, өмсгөл хувцас, бэлтгэлийн хэрэгсэл илүү сайжирсан билээ. Гэхдээ энэ бүхэн хамтын ажиллагааны дөнгөж эхлэл юм.

Он Компани
2006-2007 "White House" зочид буудал
2007-2013 "Саммит компьютер технологи" ХХК
2013- "Хүчит Чулуут" ХХК

Монгол Улсын өсвөрийн шигшээ багт уригдсан тоглогчид[засварлах | кодоор засварлах]

2011.04.28. "ДМЮ" клубийн тоглогч Б.Түвшинтөгс, Ө.Төрбилэгт нар Монгол Улсын 13 хүртэлх насны шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, АХБХ-ны Фестивальд оролцов.

Ямар ч тоглогчийн хувьд улсынхаа шигшээ багт уригдана гэдэг асар их нэр төрийн хэрэг билээ. "ДМЮ" клубийн суурь болсон 24 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн дугуйлан 2006 оны арваннэгдүгээр сард байгуулагдсан ч үүнээс гуравхан сарын дараа бүрэлдсэн Монгол Улсын 13 хүртэлх насны шигшээ багт хоёр тоглогчоо багтаасан нь том амжилт байлаа. М.Мөнхдэлгэрэх, Ө.Цогт нар шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, 2007 оны дөрөвдүгээр сард БНХАУ-ын Бээжин хотод болсон АХБХ-ны Фестивальд оролцсон юм. "ДМЮ"-ын тоглогч 2008 оны 14, 2009 оны 13, 2010 оны 14 хүртэлх насны шигшээ багт багтаагүй нь дотооддоо хүчтэй өрсөлдөгч болж чадаагүй байсантай холбоотой. Харин Б.Түвшинтөгс, Ө.Төрбилэгт нар 2011 онд Монгол Улсын 13 хүртэлх насны шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, АХБХ-ны Фестивальд оролцсон нь бидний хүчтэй өрсөлдөгч болж эхэлсний нотолгоо байлаа. Ө.Төрбилэгт дараа жил нь 14 хүртэлх насны шигшээ баг багтсанаар АХБХ-ны Фестивальд хоёр дахиа оролцсон манай клүбийн анхны тоглогч болсон юм. Тэрбээр энэхүү тэмцээнд 2007 онд оролцсон Ө.Цогтын төрсөн дүү билээ. АХБХ-ноос Фестивалийг 13, 14 хүртэлх насныхны дунд зохион байгуулдаг уламжлалтай. Гэхдээ 2014 оныхыгоо Фестиваль биш 14 хүртэлх насныхны аварга шалгаруулах тэмцээн болгож, эрхийн төлөөх тэмцээнийг нь өмнөх жил нь 13 хүртэлх насныхны дунд зохион байгуулсан билээ. Спортын мастер Л.Донтор, Д.Батболд нарын удирдсан 2013 оны шигшээ багт манай клүбээс таван тоглогч багтсан нь манай 2000-2001 оныхны багийн бодит үнэлгээ байлаа. "Дуулиан-2020" тэмцээний шилдгийн шилдэг тоглогч А.Мөнх-Оргил шигшээ багийн ахлагчийн үүрэг гүйцэтгэж, Т.Анхбаяр түүнтэй довтлох чиглэлийн хагас хамгаалагчийн байрлалд хамтарч, Г.Мөнх-Оргил үндсэн хаалгачаар тоглож, А.Баттулга, Б.Чойжилсүрэн нар хамгаалагчийн үүрэг гүйцэтгэсэн юм. Монгол Улсын шигшээ баг хэсгийн эхний учраа Макаугийн шигшээ багийг 7:0-ээр хожиход багийн ахлагч А.Мөнх-Оргил хаалганаас 30 гаруй метрийн зайнаас цохиж, гайхамшигтай гоол хийснийг тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байлаа. Монгол Улсын нас насны өсвөрийн шигшээ баг 2013 оноос хойш олон улсын хэмжээний тэмцээн уралдаанд оролцоогүй. Харин 2015 онд 14 хүртэлх насны шигшээ баг АХБХ-ны Фестивальд, 15 хүртэлх насны шигшээ баг 2016 оны ААШТ-ий эрхийн төлөөх тэмцээнд өрсөлдөх мэдээлэл байна.

2013.04.02. Монгол Улсын 13 хүртэлх насны шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан "ДМЮ" клүбийн таван тоглогч. Зүүн гар талаас Б.Чойжилсүрэн, А.Мөнх-Оргил, Г.Мөнх-Оргил, Т.Анхбаяр, А.Баттулга.
Он Тэмцээн Шигшээ баг Тоглогч Нас Байрлал
1 2007 АХБХ-ны Фестиваль 13 хүртэлх нас М.Мөнхдэлгэрэх 13 Довтлогч
2 2007 АХБХ-ны Фестиваль 13 хүртэлх нас Ө.Цогт 13 Хамгаалагч
3 2011 АХБХ-ны Фестиваль 13 хүртэлх нас Б.Түвшинтөгс 13 Хагас хамгаалагч
4 2011 АХБХ-ны Фестиваль 13 хүртэлх нас Ө.Төрбилэгт 13 Хагас хамгаалагч
5 2012 АХБХ-ны Фестиваль 14 хүртэлх нас Ө.Төрбилэгт 14 Хагас хамгаалагч
6 2013 14 хүртэлх насныхны ААШТ-ий эрхийн төлөөх тэмцээн 13 хүртэлх нас А.Мөнх-Оргил (C) 13 Хагас хамгаалагч
7 2013 14 хүртэлх насныхны ААШТ-ий эрхийн төлөөх тэмцээн 13 хүртэлх нас Т.Анхбаяр 13 Хагас хамгаалагч
8 2013 14 хүртэлх насныхны ААШТ-ий эрхийн төлөөх тэмцээн 13 хүртэлх нас А.Баттулга 13 Хамгаалагч
9 2013 14 хүртэлх насныхны ААШТ-ий эрхийн төлөөх тэмцээн 13 хүртэлх нас Г.Мөнх-Оргил 13 Хаалгач
10 2013 14 хүртэлх насныхны ААШТ-ий эрхийн төлөөх тэмцээн 13 хүртэлх нас Б.Чойжилсүрэн 12 Хамгаалагч

Оны шилдгүүд[засварлах | кодоор засварлах]

2013.01.01. "ДМЮ" клүбийн 2012 оны шилдгүүд. Зүүн гар талаас оны шилдэг довтлогч Б.Энхжаргал, "Алтан лиг" тэмцээний оны шилдэг тоглогч Ц.Түвшиндалай, оны шилдэг хагас хамгаалагч бөгөөд тоглогч Ө.Төрбилэгт, оны шилдэг хамгаалагч Ц.Отгонтэнгэр, оны шилдэг хаалгач Б.Эрдэнэбат.

Оны шилдэг хаалгач[засварлах | кодоор засварлах]

2008, 2009 оны шилдэг хаалгач Б.Ариунбаяр.

Оны шилдэг хаалгачаар хоёр удаа шалгарсан цорын ганц тоглогч бол Б.Ариунбаяр юм. Харин Б.Эрдэнэбат түүнтэй адил дөрвөн жил дараалан эхний хоёр байрт шалгарчээ. Х.Билэгдэмбэрэл шилдэг хаалгач ч гэсэн оны шилдгээр шалгарч чадаагүй байна.

Он Нэгдүгээр байр Хоёрдугаар байр Гуравдугаар байр Дөрөвдүгээр байр Тавдугаар байр
2007 Б.Улсболд Б.Ариунбаяр Н.Бат-Ирээдүй - -
2008 Б.Ариунбаяр Б.Улсболд Б.Отгонзул - -
2009 Б.Ариунбаяр Б.Улсболд Э.Бат-Оргил - -
2010 Б.Отгонзул Б.Ариунбаяр Э.Бат-Оргил - -
2011 Б.Мөнх-Эрдэнэ Б.Эрдэнэбат Г.Мөнх-Оргил - -
2012 Б.Эрдэнэбат Х.Билэгдэмбэрэл Б.Мөнх-Эрдэнэ - -
2013 Г.Мөнх-Оргил Б.Эрдэнэбат Б.Чингүүн Х.Билэгдэмбэрэл -
2014 Б.Чингүүн Б.Эрдэнэбат Г.Мөнх-Оргил Ж.Эрдэнэзолбоо -

Оны шилдэг хамгаалагч[засварлах | кодоор засварлах]

2013, 2014 оны шилдэг хамгаалагч А.Баттулга.

Ц.Отгонтэнгэр, А.Баттулга нар оны шилдэг хамгаалагчаар тус бүр хоёр удаа шалгараад байна. А.Баттулга 2011, 2012 онд оны шилдэг хамгаалагчийн төлөөх шалгаруулалтын сүүлчийн шатанд үлдсэн ч тухай бүрт нь Ц.Отгонтэнгэрт ялагдаж гуравдугаар байрт орж байв. Харин 2013 онд ялагч болж, шагнал гардаж байх мөчдөө "Би Отгоо ахад олон удаа даруулсан. Харин үүнээс хойш дарж байх болно" гэж хэлж байлаа. А.Баттулга хэлсэн амандаа хүрч, 2014 онд ч цолоо хамгаалж чадсан юм. "ДМЮ"-ын шилдэг тоглогч агсан Г.Анхбаярын дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор гэр бүлийнхэн нь 2014 оноос эхлэн оны шилдэг хамгаалагчийн шагналыг хүүгийнхээ нэрэмжит болгож, мөнгөн шагнал дагалдуулах болсон юм.

Он Нэгдүгээр байр Хоёрдугаар байр Гуравдугаар байр Дөрөвдүгээр байр Тавдугаар байр
2007 Б.Давааням Д.Зоригтбаатар Б.Тулга - -
2008 Б.Тулга Э.Тэлмүүн Б.Эрдэнэбат - -
2009 Б.Эрдэнэбат Ч.Цолмон Б.Нацагдорж - -
2010 Б.Балжинням Б.Мөнх-Эрдэнэ Б.Билгүүн - -
2011 Ц.Отгонтэнгэр Б.Билгүүн А.Баттулга - -
2012 Ц.Отгонтэнгэр Г.Анхбаяр А.Баттулга - -
2013 А.Баттулга Ц.Отгонтэнгэр Б.Батбаяр Б.Оджаргал -
2014 А.Баттулга У.Анхбаяр Ц.Отгонтэнгэр С.Жамбалбавуу -

Оны шилдэг хагас хамгаалагч[засварлах | кодоор засварлах]

2010, 2012 оны шилдэг хагас хамгаалагч Ө.Төрбилэгт.

Оны шилдэг хагас хамгаалагчаар шалгарах нь шилдэг тоглогч болсноос ч дутуугүй зүйл. Учир нь энэхүү номинацид хамгийн ширүүн өрсөлдөөн өрнөдөг юм. Байрлал бүрийн оны шилдгийн төлөөх шалгаруулалтын сүүлчийн шатанд гурван тоглогч үлддэг уламжлалтай байсан. Харин хагас хамгаалагчид гурвын тоонд багталцахгүй болсноор 2013 оноос нэгийг нэмж дөрвийг үлдээх боллоо. Ө.Төрбилэгт 2010, 2012, Ц.Мөнхтулга 2008, Б.Түвшинтөгс 2011, Б.Чойжилсүрэн 2014 онд оны шилдэг хагас хамгаалагчийн шагналыг шилдэг тоглогчийнхтой хамт хүртэж, "давхар цохилт" хийж байв. Т.Анхбаяр 2010, 2011 онд шилдэг хагас хамгаалагчийн төлөөх шалгаруулалтын сүүлчийн шатанд үлдсэн ч "Төрка"-гийн хослолд дийлдсэн ч 2013 онд Б.Түвшинтөгс, Ө.Төрбилэгт нараас хариугаа авч, ардаа оруулж чадсан билээ.

Он Нэгдүгээр байр Хоёрдугаар байр Гуравдугаар байр Дөрөвдүгээр байр Тавдугаар байр
2007 Ө.Цогт Б.Лхагвасүмбэрэл Ц.Мөнхтулга - -
2008 Ц.Мөнхтулга О.Баасанжаргал Ө.Цогт - -
2009 Э.Төгөлдөр Ц.Мөнхтулга Т.Баярболд - -
2010 Ө.Төрбилэгт Б.Түвшинтөгс Т.Анхбаяр - -
2011 Б.Түвшинтөгс Ө.Төрбилэгт Т.Анхбаяр - -
2012 Ө.Төрбилэгт Ц.Түвшиндалай Б.Батбаяр - -
2013 Т.Анхбаяр Б.Түвшинтөгс Ө.Төрбилэгт Б.Чойжилсүрэн -
2014 Б.Чойжилсүрэн Ө.Төрбилэгт Б.Оджаргал С.Уламмандах -

Оны шилдэг довтлогч[засварлах | кодоор засварлах]

2010, 2013 оны шилдэг довтлогч А.Мөнх-Оргил.

Оны шилдэг довтлогчоор хоёр удаа шалгарсан ганц тоглогч нь А.Мөнх-Оргил юм. Тэрбээр энэхүү шагналыг дөрвөн жил дараалан хүртэх боломж байсан ч 2011 онд С.Тэмүүлэнтэй, 2012 онд Б.Энхжаргалтай оноо тэнцэж, туслах оноогоор ялагдаж байв.

Он Нэгдүгээр байр Хоёрдугаар байр Гуравдугаар байр Дөрөвдүгээр байр Тавдугаар байр
2007 М.Мөнхдэлгэрэх Ш.Тэмүүлэн О.Билгүүн - -
2008 Ш.Тэмүүлэн М.Мөнхдэлгэрэх С.Гансүх - -
2009 С.Гансүх Х.Лхагвадорж Б.Мөнхбилэг - -
2010 А.Мөнх-Оргил С.Тэмүүлэн Б.Дашдорж - -
2011 С.Тэмүүлэн А.Мөнх-Оргил Б.Энхжаргал - -
2012 Б.Энхжаргал А.Мөнх-Оргил М.Энхтүвшин - -
2013 А.Мөнх-Оргил Ц.Бат-Эрдэнэ Б.Энхжаргал С.Тэмүүлэн -
2014 Э.Энххүслэн М.Энхтүвшин Б.Дамдинсүрэн Г.Амартүвшин -

Оны шилдэг тоглогч[засварлах | кодоор засварлах]

2014.01.01. Б.Батзаяа клүбийн ерөнхийлөгч болсноор олон ажил санаачлан хэрэгжүүлсний нэг нь оны шилдэг тоглогчийг өндөр шагналаар урамшуулах байв. Клүбийн 2014 оны шилдэг тоглогч Ц.Отгонтэнгэр сая төгрөг хүртсэн нь Монголд байхгүй шагнал байлаа.
2014 оны шилдэг тоглогч Б.Чойжилсүрэн
Он Нэгдүгээр байр Хоёрдугаар байр Гуравдугаар байр Дөрөвдүгээр байр Тавдугаар байр
2007 М.Мөнхдэлгэрэх Ө.Цогт Б.Давааням Б.Улсболд Б.Лхагвасүмбэрэл
2008 Ц.Мөнхтулга Ш.Тэмүүлэн М.Мөнхдэлгэрэх Б.Тулга Б.Ариунбаяр
2009 С.Гансүх Э.Төгөлдөр Ц.Мөнхтулга Б.Ариунбаяр Х.Лхагвадорж
2010 Ө.Төрбилэгт А.Мөнх-Оргил Б.Түвшинтөгс Б.Балжинням С.Тэмүүлэн
2011 Б.Түвшинтөгс А.Мөнх-Оргил Ө.Төрбилэгт Ц.Отгонтэнгэр С.Тэмүүлэн
2012 Ө.Төрбилэгт Ц.Түвшиндалай Ц.Отгонтэнгэр А.Мөнх-Оргил Б.Энхжаргал
2013 Ц.Отгонтэнгэр Ө.Төрбилэгт Б.Түвшинтөгс Т.Анхбаяр Б.Энхжаргал
2014 Б.Чойжилсүрэн Ө.Төрбилэгт А.Баттулга Б.Оджаргал М.Энхтүвшин

Билэгдлийн шигшээ баг[засварлах | кодоор засварлах]

2007 он (4-4-2): Б.Улсболд, Б.Тулга, Б.Давааням, Д.Зоригтбаатар, Б.Мөнхтулга, Э.Тэнгис, Ө.Цогт, Б.Лхагвасүмбэрэл, Ц.Мөнхтулга, М.Мөнхдэлгэрэх, Ш.Тэмүүлэн

2008 он (4-4-2): Б.Ариунбаяр, Э.Тэлмүүн, Б.Тулга, Б.Эрдэнэбат, Д.Зоригтбаатар, Ө.Цогт, О.Баасанжаргал, Ц.Мөнхтулга, С.Гансүх, М.Мөнхдэлгэрэх, Ш.Тэмүүлэн

2009 он (4-2-3-1): Б.Ариунбаяр, Ч.Цолмон, Б.Эрдэнэбат, Б.Нацагдорж, Э.Тэлмүүн, Э.Төгөлдөр, Т.Баярболд, Б.Мөнхбилэг, Ц.Мөнхтулга, С.Гансүх, Х.Лхагвадорж

2010 он (4-2-3-1): Б.Отгонзул, Ц.Отгонтэнгэр, Б.Балжинням, Б.Мөнх-Эрдэнэ, Б.Билгүүн, Б.Түвшинтөгс, Ө.Төрбилэгт, Б.Дашдорж, Т.Анхбаяр, А.Мөнх-Оргил, С.Тэмүүлэн

2011 он (4-2-3-1): Б.Мөнх-Эрдэнэ, Б.Батбаяр, А.Баттулга, Ц.Отгонтэнгэр, Б.Билгүүн, Т.Анхбаяр, Ө.Төрбилэгт, Б.Энхжаргал, Б.Түвшинтөгс, А.Мөнх-Оргил, С.Тэмүүлэн

2012 он (4-2-3-1): Б.Эрдэнэбат, Б.Батбаяр, Г.Анхбаяр, Ц.Отгонтэнгэр, А.Баттулга, Б.Түвшинтөгс, Ц.Түвшиндалай, Б.Энхжаргал, Ө.Төрбилэгт, А.Мөнх-Оргил, М.Энхтүвшин

2013 он (4-2-3-1): Г.Мөнх-Оргил, Б.Батбаяр, А.Баттулга, Ц.Отгонтэнгэр, Б.Оджаргал, Б.Түвшинтөгс, Ө.Төрбилэгт, Б.Энхжаргал, Т.Анхбаяр, А.Мөнх-Оргил, Ц.Бат-Эрдэнэ

2014 он (4-2-3-1): Б.Чингүүн, С.Жамбалбавуу, Ц.Отгонтэнгэр, А.Баттулга, У.Анхбаяр, Б.Оджаргал, С.Уламмандах, М.Энхтүвшин, Б.Чойжилсүрэн, Ө.Төрбилэгт, Э.Энххүслэн

Амжилт[засварлах | кодоор засварлах]

Дотоодын амжилт[засварлах | кодоор засварлах]

2010.04.16. Улаанбаатар хотын аварга шалгаруулах "Дуулиан-2020" тэмцээний 2009-2010 оны улирлын 11 хүртэлх насны ангиллын аваргын цомоо Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос гардаж авав.
2013.05.20. МХБХ-ны өсвөр үеийнхний УАШТ-ий 11, 13 хүртэлх насны ангилалд түрүүлж, давхар цохилт хийв.
2015.02.07. МХБХ-ны футзалын өсвөр үеийнхний УАШТ-ий 15 хүртэлх насны ангиллын аварга баг.
2015.05.16. МХБХ-ны өсвөр үеийнхний УАШТ-ийн 13 хүртэлх насны ангиллын аварга баг.
2012.11.11. БНХАУ-ын Эрээн хотод болсон олон улсын тэмцээний нээлтийн ажиллагаа.
2013.10.03. БНСУ-ын Инчён хотод болсон Азийн өсвөрийн хөлбөмбөгчдийн Фестивалийн нээлтийн ажиллагаа.
  • МХБХ-ны УАШТ:
    • Алт (3): 2013 онд 11 хүртэлх нас, 2013 онд 13 хүртэлх нас, 2015 онд 13 хүртэлх нас
    • Дөрөвдүгээр байр (2): 2012 онд 13 хүртэлх нас, 2014 онд 13 хүртэлх нас
  • МХБХ-ны футзалын УАШТ:
    • Алт (1): 2015 онд 15 хүртэлх нас
    • Мөнгө (3): 2013 онд 13 хүртэлх нас, 2013 онд 15 хүртэлх нас, 2014 онд 13 хүртэлх нас
    • Хүрэл (3): 2011 онд 13 хүртэлх нас, 2014 онд 11 хүртэлх нас, 2015 онд 13 хүртэлх нас
    • Дөрөвдүгээр байр (1): 2009 онд 13 хүртэлх нас
  • МХБХ-ны лиг:
    • Дөрөвдүгээр байр (1): 2013 онд 15 хүртэлх нас
  • МХБХ-ны футзалын лиг:
    • Дөрөвдүгээр байр (1): 2015 онд 15 хүртэлх нас
  • МХБХ-ны Фестиваль:
    • Алт (3): 2009 онд ес хүртэлх нас, 2010 онд найм хүртэлх нас, 2010 онд 10 хүртэлх нас
    • Мөнгө (3): 2010 онд 12 хүртэлх нас, 2011 онд 10 хүртэлх нас, 2011 онд 12 хүртэлх нас
  • МХБХ-ны футзалын Фестиваль:
    • Хүрэл (1): 2011 онд 10 хүртэлх нас
  • Улаанбаатар хотын аварга шалгаруулах "Дуулиан-2020" футзалын тэмцээн:
    • Алт (5): 2010 онд 11 хүртэлх нас, 2011 онд 11 хүртэлх нас, 2013 онд 11 хүртэлх нас, 2014 онд 13 хүртэлх нас, 2014 онд 17 хүртэлх нас, 2015 онд 11 хүртэлх нас
    • Мөнгө (2): 2012 онд 15 хүртэлх нас, 2013 онд 15 хүртэлх нас
    • Хүрэл (4): 2008 онд 11 хүртэлх нас, 2008 онд 13 хүртэлх нас, 2010 онд 17 хүртэлх нас, 2014 онд 13 хүртэлх нас
  • Монгол Улсын аварга шалгаруулах "Дуулиан-2020" футзалын тэмцээн:
    • Мөнгө (1): 2014 онд 17 хүртэлх нас

Дүүргийн шигшээ багуудын аварга шалгаруулах футзалын тэмцээн:

    • Хүрэл (2): 2012 онд 14 хүртэлх нас, 2013 онд 16 хүртэлх нас (Нэгдүгээр баг)
  • "Дэрэн цом" тэмцээн:
    • Алт (1): 2012 онд 10 хүртэлх нас
    • Мөнгө (1): 2012 онд 12 хүртэлх нас
    • Хүрэл (1): 2012 онд 14 хүртэлх нас
  • "Дэрэн цом" футзалын тэмцээн:
    • Хүрэл (2): 2012 онд 10 хүртэлх нас, 2014 онд 14 хүртэлх нас
  • Өсвөрийн шилдэг багуудын "Залуу лиг" тэмцээн:
    • Алт (1): 2009 онд 13 хүртэлх нас
    • Мөнгө (1): 2009 онд 15 хүртэлх нас
    • Хүрэл (1): 2009 онд ес хүртэлх нас
    • Дөрөвдүгээр байр (1): 2009 онд 17 хүртэлх нас
  • "Ирээдүй лиг" тэмцээн:
    • Алт (1): 2012 онд 12 хүртэлх нас
  • "Саммит цом" тэмцээн:
    • Хүрэл (1): 2013 онд 13 хүртэлх нас

ХХ зууны манлай дасгалжуулагч Г.Сумъяасүрэнгийн нэрэмжит "Арьсан бөмбөг" тэмцээн:

  • Дөрөвдүгээр байр (1): 2014 онд 13 хүртэлх нас
  • Чингэлтэй дүүргийн аварга шалгаруулах тэмцээн:
    • Алт (8): 2009 онд 13 хүртэлх нас, 2010 онд 13 хүртэлх нас, 2012 онд 15 хүртэлх нас, 2013 онд 11 хүртэлх нас (Нэгдүгээр баг), 2013 онд 13 хүртэлх нас, 2013 онд 15 хүртэлх нас, 2013 онд 17 хүртэлх нас, 2015 онд 15 хүртэлх нас
    • Мөнгө (4): 2007 онд 15 хүртэлх нас, 2009 онд 15 хүртэлх нас, 2010 онд 15 хүртэлх нас, 2013 онд 11 хүртэлх нас (Хоёрдугаар баг)
    • Хүрэл (4): 2007 онд 12 хүртэлх нас, 2007 онд 18 хүртэлх нас, 2009 онд 18 хүртэлх нас, 2012 онд 17 хүртэлх нас
    • Дөрөвдүгээр байр (1): 2010 онд 17 хүртэлх нас
  • Чингэлтэй дүүргийн аварга шалгаруулах футзалын тэмцээн (2013-2014 оны улирлаас "Дуулиан-2020" дүүргийн аварга шалгаруулах тэмцээн болсон):
    • Алт (10): 2012 онд 13 хүртэлх нас, 2012 онд 15 хүртэлх нас (Нэгдүгээр баг), 2013 онд 11 хүртэлх нас (Хоёрдугаар баг), 2013 онд 13 хүртэлх нас, 2013 онд 15 хүртэлх нас, 2014 онд 15 хүртэлх нас, 2014 онд 17 хүртэлх нас, 2015 онд 11 хүртэлх нас (Нэгдүгээр баг), 2015 онд 13 хүртэлх нас (Хоёрдугаар баг), 2015 онд 17 хүртэлх нас
    • Мөнгө (3): 2013 онд 11 хүртэлх нас (Нэгдүгээр баг), 2014 онд 13 хүртэлх нас (Нэгдүгээр баг), 2015 онд 13 хүртэлх нас (Нэгдүгээр баг)
    • Хүрэл (3): 2012 онд 17 хүртэлх нас, 2013 онд 17 хүртэлх нас, 2015 онд 15 хүртэлх нас
  • Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан Чингэлтэй дүүргийн тэмцээн:
    • Алт (1): 2010 онд 13 хүртэлх нас
    • Хүрэл (1): 2010 онд 15 хүртэлх нас
  • "Вижн цом" Чингэлтэй дүүргийн тэмцээн:
    • Алт (2): 2014 онд 15 хүртэлх нас (Нэгдүгээр баг), 2014 онд 17 хүртэлх нас

Олон улсын амжилт[засварлах | кодоор засварлах]

  • БНХАУ-ын Эрээн хотод болдог тэмцээн:
    • Алт (1): 2012 онд 17 хүртэлх нас
  • Монголд болдог монгол туургатны аварга шалгаруулах тэмцээн:
    • Мөнгө (1): 2014 онд 12 хүртэлх нас
  • БНСУ-д болдог Азийн өсвөрийн хөлбөмбөгчдийн Фестиваль:
    • Гуравдугаар байр (1): 2014 онд 12 хүртэлх нас
    • Дөрөвдүгээр байр (1): 2014 онд 15 хүртэлх нас
    • Тавдугаар байр (1): 2013 онд 12 хүртэлх нас