Jump to content

Даваасүрэнгийн Ган-Очир

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Даваасүрэнгийн Ган-Очир (Дорнод аймгийн Цагаан-Овоо сум, Хөөврийн нуур хэмээх газар 1975 онд төрж, Чулуунхороот сум, Эрээнцав нутагт өсөж өндийсөн) - Д.Нацагдоржийн болон Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт яруу найрагч, сэтгүүлч

Чойбалсан хотын Ерөнхий боловсролын 1-р 10 жилийн сургууль, мэргэшсэн эрдмийн сургууль МУИС-ын сэтгүүл зүйн ангийг “Тогтмол хэвлэлийн сэтгүүлч” мэргэжлээр төгссөн.

  • Монголын Сэтгүүлчдийн Холбооны гишүүн-2006 он
  • Монголын Зохиолчдын Эвлэлийн гишүүн-2001 он

Яруу найраг, шүлгийн түүврийн жагсаалт:

[засварлах | кодоор засварлах]
  • 2002 он Зүүдний зураг
  • 2006 он Цаг хугацааг нэрэхүй- /Г.Сэр-Одын нэрэмжит шагнал/
  • 2008 он Бие галбирлаг сарны доор...
  • 2009 он Сүүлчийнх гэж дурласаар байтал... /МЗЭ-ийн шагнал/
  • 2010 он Миний ирсний учир-/Олон улсын ”Алтаргана” наадмын дэд байр/
  • 2012 он Урин
  • 2013 он Үүлсийн галбир
  • 2015, 2016 он Бясалгагч шүүдэр /Уншигчдын хүсэлтээр дахин хэвлэсэн/
  • 2017 он Сэтгэлийн реализм /Интерномын 04 сарын шилдэг борлуулалттай номын эхний аравт 7 хоног байршиж байсан/
  • 2022 он Сэтгэлийн чанар
  • 2023, 2025 он Оддын ай...(Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртсэн)

Үргэлжилсэн үгийн төрөлд хэвлүүлсэн ном бүтээл:

[засварлах | кодоор засварлах]
  • Есенин Монголд- 2012 он /Орчуулгын эмхэтгэл, цоморлиг/
  • Бодролын цонх- 2013 он /Дурсамж, хөрөг, аян замын тэмдэглэл/
  • Яруусахуйн зүг-2016 он, 2018 он /Хөрөг, дурсамж, шүүмж, нийтлэл/
  • Бодролын зүг- 2018 он, 2019 он /Тэмдэглэл, сэтгэгдэл, бодрол, эсээ/
  • Сэтгэлийн зүг- 2022 он /Сэтгэгдэл, эсээ, нийтлэл, бодрол, ойллого/
  • Туг Чингисийн сүмийн түүхийг тодруулахуй-2025 /Түүхэн судалгааны бүтээл/

Уран бүтээлийн тайлан тоглолт:

[засварлах | кодоор засварлах]
  • 2001 оны 08 сар - МЗХ-ны санаачлагаар “Урлагийн тэнгэртэй залуу нас” нэртэй тоглолтыг Монгол бөхийн өргөөнд
  • 2007 оны 03 сар - Дорнод аймгийн Чойбалсан хотод “Ээжийгээ баярлуулж яваарай” тайлан тоглолт  /Бөхийн өргөө/
  • 2010 оны 04 сар - Дорнод аймгийн Чойбалсан хотод “Би энд төрсөн юм” уран бүтээлийн тайлан тоглолт /Бөхийн өргөө/
  • 2022 оны 03 сар - Дорнод аймгийн Хөгжимт Драмын театрт “Дорнод нутаг мину” уран бүтээлийн тайлан тоглолт
  • 2023 оны 02 сар - Бие даасан “Сэтгэлийн чанар” яруу найргийн уншлага Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт байрлах “Тайж палас”-т тус тус зохион байгуулсан

Уран бүтээлээрээ гадаадын шагнал хүртсэн нь:

[засварлах | кодоор засварлах]
  • 1995 онд Казакстан улсад зохион байгуулсан “Азиа-Даусия” наадамд Никитон хамтлагийн дуулсан “Цамцаа тайл” дуу Гран-При шагнал хүртсэн. /Дууны шүлгийг Д.Ган-Очир, аяыг Б.Батчулуун зохиожээ/
  • 2002 онд Япон улсад зохион байгуулсан Азийн хүүхдийн дууны наадам, тухайн үедээ хөгжим бүжгийн коллежийн сурагч байсан Г.Солонго оролцож, тусгай байр эзэлжээ. Тэрээр Д.Ган-Очирын шүлэг, Н.Халиуны ая “Санан зүүдлэх нутаг” дуугаар амжилттай оролцсон юм.
  • 2005 оны 12.01-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ДОХ-ын эсрэг аянд нэгдэхийн уриалсан “Бидний чин хүслэн” дууны уран бүтээлийг яруу найрагч Д.Ган-Очир, “Титэм” хамтлагийн ахлагч, продюсер Л.Тайванбаттай хамтран зохиож оролцож, “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнагдаж байв.



Мэргэжлийн, урлагийн байгууллагуудын шагнал хүртсэн байдал:

[засварлах | кодоор засварлах]
  • 2006.01.08-нд залуу уран бүтээлчид олгодог Г. Сэр-Одын нэрэмжит шагнал
  • 2007 оны 12.25-нд МЗЭ-ээс шилдэг уран бүтээлийн “Алтан-Өд” шагналыг "дууны яруу найргийн төрөл"-д
  • 2011 оны 01.07-нд “Сүүлчийнх гэж дурласаар байтал...” номоороо Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал
  • 2012, 2014 онд Оюуны өмчийг хамгаалах хамтын удирдлагын олон улсын байгуулага болох MOSCAP-ын оны шилдэг уран бүтээлийн шагнал хүртсэн
  • 2019 онд Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны тэргүүн дээд шагнал “Цагаан лавай” цол, тэмдгээр шагнагдсан
  • 2025 он "Оддын ай..." яруу найргийн түүвэр номоороо Д. Нацагдоржийн нэрэмжит шагнал
  • 2025 он "Туг Чингисийн сүмийн түүхийг тодруулахуй" номоороо Ц. Дамдинсүрэнгийн нэрэмжит "Оюуны ундарга" шагнал

Төр засгийн шагнал хүртсэн нь:

[засварлах | кодоор засварлах]

2001 оны 08-р сарын 26-нд Тэргүүний залуу алтан медаль /МЗХ/

2006 оны 03-р сарын 06-нд Хөдөлмөрийн алдар медаль /МЗХ/

2007 оны 03-р сард Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан цол тэмдэг

2009 оны 01.08-нд Алтан Гадас одон

2013 оны 02-р сар Хэвлэл Мэдээллийн Тэргүүний Ажилтан цол тэмдэг

2021 оны 01.08-нд Хөдөлмөрийн Гавъяаны улаан тугийн одон

Facebook: https://www.facebook.com/davaasuren.ganochir

Website: http://www.ganochir.mn[permanent dead link]