Jump to content

Давид

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Давид

Давид хаан Иудизмын Христ шашны үнэнхүү чин сүсэгт шүтлэгтэн, эртний Израилын хаадын нэг бөгөөд алдарт Соломон хааны эцэг юм. Давид нь Голиатыг ялснаараа алдаршсан байна. Еврей хэлээр Давид гэдэг(דוד- dod ) гэсэн үг. Давид нь Библийн судар дээрх Рутийн зээ хүү, Иессигийн хүү.

Израилын ард түмнээс тодорсон анхны хаан Саулын жанжин байсан бөгөөд Саулын гүнж Михалтай гэрлэсэн. Саул хаан насан эцэслэсний дараа тэмцэл өрнүүлж, эхлээд Иудагийн хаанаар өргөмжлөгдөж дараа нь олны дэмжлэгийг авч бүх Израилын хаан ширээнд 40 жил хаанчилсан. Давид хаан цэргийн гарамгай жанжин байсан төдийгүй тэр үеийн хөрш зэргэлдээ улсууд болох Филист, Амалекчуудтай хийсэн удаа дараагийн дайн тулаанд давамгай ялалт байгуулж байжээ. Хэдийгээр алдартай хаан байсан ч гэсэн тэрээр маш муухай хар царайтай шаргал үстэй нэгэн байсан ба түүнийг зурсан нэг ч зураг байдаггүй гэдэг. Давид хаан нэгэн түүхээс хуваалцахад Израилын анхны хаан Саул Эзэн бурханы тушаалыг зөрчиж, улмаар бузар муу ёрын сүнс буюу сатан диаволд автагдаж сэтгэл санаа нь ихээхэн тогтворгүй болсон үед даруу төлөв ухаалаг сэргэлэн Бурханд итгэх итгэл үнэмилээр дүүрэн Давид хүүгийн босоо ятгаар тоглох уянгалаг чимээнээр бага ч болов тайвширч тайван унтдаг байжээ.

 Commons: David (Biblical figure) – Викимедиа зураг, бичлэг, дууны сан


Stub icon

Энэ хүний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.