Дагвадоогийн Амарсанаа

Дагвадоогийн Амарсанаа (1965 оны 12 сарын 10-нд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн) нь Монголын улс төрч, төр нийгмийн зүтгэлтэн, 2008-2012 онд Баянхонгор аймгийн засаг даргаар ажиллаж байсан хүн.

Боловсрол[засварлах | кодоор засварлах]

Д.Амарсанаа 1973-1983 онд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 жилийн Номгон дунд сургууль, 1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуульд элсэж хуульч мэргэжлээр 1997 онд төгссөн. 2004-2005 онд "Улаанбаатар хотын "Эрдэм" их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр, 2005 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер мэргэжлээр тус тус дүүргэсэн.

Эрхэлсэн ажил[засварлах | кодоор засварлах]

Д.Амарсанаа ажил хөдөлмөрийнхөө гарааг 1983 оноос эхэлж, 1983-1984 онд Баянхонгор сумын 10 жилийн хоёрдугаар дунд сургуульд лаборант, 1984-1985 онд Баянхонгор сумын 10 жилийн нэгдүгээр дунд сургуульд багш, 1996-2000 онд Баянхонгор аймгийн Төрийн хянан шалгах хорооны Хянан байцаагч, 2000-2004 онд Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч, 2000-2008 онд Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга, 2008-2012 онд Баянхонгор аймгийн Засаг дарга, 2016-2022 онд Баянхонгор аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргаар ажиллаж байв.

Гавьяа шагнал[засварлах | кодоор засварлах]

  • Санхүү, эдийн засгийн тэргүүний ажилтан (2000 он)
  • "Алтан гадас" одон (2004 он)
  • Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон (2019 он)
  • Ардын хувьсгалын ойн медалиуд