Дайны алх

Дайны алх

Дайны алх (Англи: War Hammer) буюу байлдааны алх нь Дундад зууны сүүл үеийн алдартай зэвсэг юм. Илд, сүх хуяг дуулганы эсрэг үр дүнгүй болсон тулалдаанд зайлшгүй хэрэг болдог зэвсэг бол дайны алх билээ. Уг алх нь хүндийн хүчийг ашиглан хуягийг бяцлах замаар дайсанд ноцтой хохирол учруулагч зэвсэг юм.

Загвар[засварлах | кодоор засварлах]

Дайны алх нь урт бариул болон толгой хэсгээс бүрдэнэ. Бариулын урт нь янз бүр байж болох ба хамгийн уртдаа 1.5-1.8 метр, богинодоо 60-90 см байна. Урт алхыг явган цэрэг ашиглах бол богиныг нь морин цэрэг хэрэглэдэг. Дайны алх нь ихэвчлэн дээрээ жадны үзүүртэй байдаг. Ингэснээр хэрэглэгчид ирэх доргилтыг бууруулдаг байна. Жадыг мөн морь хөлөглөсөн дайсныг унагаахад ашигладаг байжээ. Дайны алх нь ямар ч хуягийг бяцлах аюултай зэвсэг ба түүний нэг хүчтэй савалт нь винтовын галтай тэнцэнэ.