Далайн луу

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Далайн луу
Видео клип

Австралиас хоёр төрлийн далайн луу олсон бөгөөд Weedy (энгийн , эфир хогийн ургамалан луу) , Leafy (навчит). Далайн луу нь загасний төрөлд хамаарагдаж далайн морьтой ижил харагддаг боловч тэд огт өөр төрлийн амьтад. Эрэгтэй навчит далайн лууний сүүл ан хийхэд бэлэн болох үедээ тод шар өнгөтэй болдог. Эдгээр хоёр луу нь урт хоолойн хошуутай, хатуу бат бөх арьстай бас тэдгэрийн нүднүүд нь хоорондоо бие дааж солигддог. Нэг сонин зүйл нь тэдэнд шүд ходоод гэдэс огт байдаггүй. Лэафи буюу навчит далайн лууний урт нь хамгийн уртдаа 35 см, Weedy буюу энгийн эфир хогийн ургамалан далайн лууний урт нь хамгийн уртдаа 45 см байдаг. Навчит далайн луу нь ихэнхдээ ногоон, улбар шар харагддаг өнгөлөн далдлалт маш сайн. Навчит далайн луу нь Weedy буюу эфир хогийн ургамалан луунаасаа илүү тансаг харагддаг. Weedy буюу эфир хогийн ургамалан далайн лууний хошуу нь навчит далайн луунаасаа арай урт бас нарийн. Навчит далайн лууний шинжлэх ухааний нэр нь Phycodurus eques. Weedy буюу эфир хогийн ургамалан далайн лууний шинжлэх ухааний нэр нь Phyllopteryx taeniolatus. Leafy буюу навчит далайн луу нь Австралийн баруун эрэг, баруун Rottnest арлын хооронд байрлах Кенгуру аралд байдаг. Харин Weedy буюу эфир хогийн ургамалан далайн луу нь ижил газар нутгаас олдсон ч цаашлаад зүүн N.S.W буюу Шинэ Өмнөд Уэльсээц олддог. Тэд бор замаг ихтэй арал болон, далайн давалгаатай эрэг орчмийн өвстэй газаруудад дуртай. Тэд хавч болон сам хорхойгоогоор голчлон хооллодог. Далайн луунууд далайн морьнуудтай адил эрэгчин нь өндөгнүүдээ сүүлэндээ хадгалдаг. Тэдний өндөгнүүдийг заналхийлсэн үед эмэгчин далайн луу нь хамгийн дээд талдаа 250 гаруй өндөгийг эрэгчин далайн луунийхаа сүүлэнд хийж, эрэгчин далайн луу нь өндөгнүүдээ дардаг. Тэдний өндөг тод ягаан өнгөтэй. Тэд төрсөн цагаасаа эхлэн өөрсдөө бие даан өсөж бойжино. Тэдний аюул занал:

  1. Далайн усний бохирдол
  2. Далайн луу цуглуулагч хүмүүс
  3. Тэдний эргэн тойрны амьтдаас нөлөөлсөн усны даралт өөрчлөгдөх
  4. Удаан сэлэч далайн луунуудийг шуурга далайн эргэ дээр гаргах
  5. Далайн луунуудийг анагаах ухаан гэх мэтийн зүйлд ашиглах
  6. Шинээр төрсөн далайн луунууд зарим хавч далайн зарааний идэш болдог нь далайн луунуудийн аюул занал болж байна.