Далай Чойнхор вангийн хийц
Appearance
Далай Чойнхор ван Г.Цэдэнсоном уран дархчуудыг их дэмжиж байсан. Түүний хөгжүүлсэн алдартай дарханы дэг сургуулийг Далай Чойнхор вангийн уран дархцуудын хийц хэмээдэг. Энэ хийц бол хошуу ноён Цэдэнсономын үед хамгийн их хөгжиж дэлгэрсэн бололтой. Энэ нь хошуу ноёны дэмжлэгтэй шууд холбоотой.
Монгол улсад Дарьганга, Боржигон, Хүрээ, Далай Чойнхор вангийн, Дүүрэгч вангийн хийц зэрэг таван алдартай чиглэл байсны нэг нь Далай Чойнхор вангийн хийц болой. Далай Чойнхор вангийн хошууны дэг нь Халхын нөлөө бүхий уран дархны хийц загвар юм.