Далан худалч
Далан худалч - Монгол ардын хошин шог үлгэрийн баатар. 17-19-р зууны үед Манжийн дарлал, нийгмийн шударга бус ёсыг урнаар шоглосон Далан худалчийн цуврал үлгэр монголчуудын дунд их тарсан юм. "Батганын унгас сааж эсгий хийсэн нь", "Ботгыг унаж, ингэ дүүрсэн нь" гэх мэт жирийн ахуй байдлыг хошин үйл явдал болгон дүрсэлсэн төдийгүй гол баатар Бэлэн Сэнгэ ард түмний сайн сайхны төлөө тэмцэгч домогт баатруудын нэг болон олны сэтгэлд хоногшжээ.
Далан худалчийн үлгэр нь а/. үргэлжилсэн үгийн явган шог үлгэрийн хэлбэрээр ("Зүр сөөхий өмсөж луучингаар өшиглөв", "Өвөл хөхөө донгодоход хүйдсээр шидсэн нь", "Тогоо яаж жалавч төрүүлсэн бэ?" гэх мэт) Халхад их дэлгэрсэн. б/ Нөгөө нь олон мөр бүхий шүлэглэсэн зохиолын хэлбэрээр ("Сэцэн Сэнгэ") Буриадад тархжээ.