Jump to content

Дал модны алтан навч

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
"Далд модны алтан навч" шагнал

"Дал модны алтан навч" (франц. Palme d’Or) — Каннын кино наадмын дээд шагнал. 1955 онд энэхүү нэршилтэй болсон. 1939-1954, 1964-1974 онуудад кино наадмын дээд шагналыг «Гран-при» (франц. Grand Prix du Festival International du Film — Дээд шагнал) гэж нэрлэдэг байв. Кино урлагийн ертөнцөд хамгийн нэр хүндтэй шагналын нэгд тооцогддог.

1954 он хүртэл уг кино наадмын дээд шагналд «Гран-при» олгодог байсан. 1954 онд тус олон улсын кино наадмын Захирлуудын зөвлөлөөс тусгай шагнал бий болгох шийдвэр гаргажээ. Хэд хэдэн үнэт эдлэлийн дархчуулыг дал модны мөчир хэлбэрээр шагнал бүтээхийг урьсны (дал модны мөчрийг Каннын сүлд дээр дүрсэлсэн байдаг тул) эцэст Люсьен Лазон гэх эмэгтэй дархны ажил дээр тогтсон байна.

Наадмын түүхэнд нэг ч кино найруулагч гурван удаа шагнал авч байгаагүй. Наадмын дээд шагналыг хоёр удаа хүртсэн найруулагч нар бол Фрэнсис Форд Коппола (1974, 1979), Билле Август (1988, 1992), Эмир Кустурица (1985, 1995), Имамүра Шоохэй (1983, 1983), ах дүү Дарденн (1999, 2005), Михаэль Ханеке (2009, 2012), Кеннет Лоуч (2006, 2016), Рубен Эстлунд (2017, 2022) нар юм.

Үүнээс гадна Альф Сёберг (швед. Alf Sjöberg; 1903—1980) "Дал модны алтан навч"-ыг бий болохоос өмнө хоёр ч удаа наадмын "Гран-При" шагналыг хүртэж байсан ажээ.

АНУ-ын найруулагч нар хамгийн олон удаа энэхүү шагналыг хүртэж байсан (19 удаа).