Дамбадаржаагийн Жаргалсайхан
Дамбадаржаагийн Жаргалсайхан (1958 онд Улаанбаатар хотод төрсөн) Монгол Улсын эдийн засагч, нийгмийн зүтгэлтэн, нийтлэлч, "Монголчууд Шударга Татвар Ухаалаг Зардлын төлөө" ТББ-ын Ерөнхийлөгч. Алдартай "De Facto" нэртэй телевизийн ярилцлага нэвтрүүлгийн хөтлөгч. Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын хамгийн чухал үйл явдлуудыг дүгнэсэн нэвтрүүлэг монгол, англи, орос хэлээр хөтөлдөг.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Д.Жаргалсайханы эцэг Төв аймгийн уугуул Ч.Дамбадаржаа модны хоёрт мужаан, дараа нь төмрийн заводад токарьчин, эх З.Сосоржав будагчин, “Улаанбаатар” зочид буудалд үйлчлэгч байсан. Тэрээр 4 хүүхэдтэй айлын хоёр дахь болж төрсөн.
Д.Жаргалсайхан 1978 онд Нийслэлийн 28-р дунд сургууль төгссөн.
1984 онд ЗХУ-ын Москвагийн их сургуулийн эдийн засагч, улс төрийн эдийн засгийн багш мэргэжлээр онц төгссөн.
2002 онд АНУ-ын Денверийн их сургуульд бизнесийн удирдлагаар мастер хамгаалсан.
“Дефакто Газет” цахим сонинг Монгол, Англи, Япон, Орос хэлээр эрхлэн гаргаж байна.
Ажилласан байгууллагууд:
- ХасЛизинг компанийн Гүйцэтгэх Захирал
- Капитал банкны Гүйцэтгэх захирал
- Монгол Улсын Гадаадын Хөрөнгө Оруулалтын Газрын дарга
- Жуулчин Компанийн Дэд захирал
- Монгол Газрын тос компанийн эдийн засагч
Тэрээр Австралийн үндэсний их сургууль, Английн Кембриж, Японы Ази Номхон далайн их сургууль, Денвэрийн их сургуул зэрэгт уригдаж лекц уншсан.
Нам бус хүн.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Эхнэр М.Пагма нь орос, япон, англи, чех хэлтэй. Москвагийн их сургуулийн оюутан байхдаа танилцаж гэрэлсэн. Тэд нэг охинтой.