Jump to content

Дамбын Лувсаншарав

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Дамбын Лувсаншарав (1918-1995) нь Монголын хөгжмийн зохиолч. Төв аймгийн Улаанхужир (одоогийн Баянцогт) сумын нутагт мэндэлжээ. Ховд аймгийн ХДТеатрын удирдаач, хөгжмийн багшаар ажиллаж байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн (1968-09-21. №199) цол хүртсэн.

Тэрээр 1920-иод оны хүнд бэрх цагийн аясыг өнгөрөөгөөд 1930-аад оноос урлаг, уран сайхны ажилд амьдралаа зориулах болжээ. 1933 -1948 онд Улсын төв театрт дуучин, хөгжимчин, хөгжмийн удирдаачаар ажиллажээ. 1948-1949 онд Дорнод аймгийн ХДТеатрт хөгжмийн багш, 1950-1990 онд Ховд аймгийн ХДТеатрын хөгжмийн багш, удирдаачаар олон жил ажилласан байна. "Шарай голын гурван хаан", "Жаргалыг хүссэн Мөнхөө" зэрэг олон жүжгийн хөгжмийг Улсын төв театрт удирдан тоглуулж, "Шинэ жил", "Ударник", "Саальчин" зэрэг нийтэд түгсэн 100 шахам дууны ая зохиож, зохиолынхоо "Алтайгаас дуулсан дуу" номыг 1985 онд Улаанбаатарт хэвлүүлсэн байна. Баруун монголын олон үндэстэн, ястны дуу хөгжмийг сурвалжлан цуглуулж судлах, сурталчлахад олон жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулж үр дүнд хүрчээ. 1962 онд Монголын хөгжмийн зохиолчдын холбоонд элсчээ.

"Шинэ жил", "Ударник", "Саальчин" зэрэг 100 гаруй дууны ая туурвисан.

Удирдан тоглуулсан

[засварлах | кодоор засварлах]

"Амарсанаа", "Хувьсгал", "Учиртай гурван толгой", "Хөхөө Намжил", "Шарай голын гурван хаан", "Жаргалыг хүссэн Мөнхөө" зэрэг дуурь болон хөгжмийн театрын бүтээлүүдийг удирджээ.

  • "Алтайгаас дуулсан дуу" (1985)