Дамирангийн Баатаржав
Харагдац
Увс аймгийн Тэс сумын харьяат Монгол улсын гавъяат дасгалжуулагч,самбо бөхийн дэлхийн аваргын мөнгөн медальт, Олон улсын хэмжээний мастер, Монгол улсын начин Дамирангийн Баатаржав 1942 онд Тэс сумын нутаг " Шүүт " гэдэг газар төржээ.
Барилдааны амжилт
[засварлах | кодоор засварлах]Улсын наадмын дэвжээнд
[засварлах | кодоор засварлах]1. Шөвгөрсөн амжилт
Он | Амжилт | Бөхийн тоо |
---|---|---|
1972 | АХ-ын 51 жилийн ойн наадамд улсын заан Ц.Дамдиндоржоор дөрөв, дархан аварга Б.Түвдэндоржоор тав даван шөвгөрч " Монгол улсын начин " цолыг хүртсэн. | 512 |
2. Дөрөв давсан амжилт
Он | Амжилт | Бөхийн тоо |
---|---|---|
1968 | АХ-ын 47 жилийн ойн баяр наадамд дөрөв давж тавын даваанд улсын заан Г.Дэмүүлд өвдөг шороодсон. | 512 |
1970 | АХ-ын 49 жилийн ойн баяр наадамд дөрөв давж тавын даваанд улсын начин Ч.Өвгөнхүүд өвдөг шороодсон. | 512 |
1971 | АХ-ын 50 жилийн ойн баяр наадамд дөрөв давж тавын даваанд улсын заан У.Пүрэвт өвдөг шороодсон | 512 |
1973 | АХ-ын 52 жилийн ойн баяр наадамд дөрөв давж тавын даваанд залуу бөх М.Мөнгөнд өвдөг шороодсон. | 512 |
1978 | АХ-ын 57 жилийн ойн баяр наадамд дөрөв давж тавын даваанд даян аварга С.Цэрэнд өвдөг шороодсон. | 512 |
1980 | АХ-ын 59 жилийн ойн баяр наадамд дөрөв давж тавын даваанд улсын заан Д.Долгорсүрэнд өвдөг шороодсон. | 512 |
Аймгийн наадмын дэвжээнд
[засварлах | кодоор засварлах]Он | Амжилт | Бөхийн тоо |
---|---|---|
1963 | Увс аймгийн баяр наадамд аймгийн арслан М.Норовт өвдөг шороодон үзүүрлэж " Аймгийн заан " цол хүртсэн. | 128 |
1964 | Увс аймгийн баяр наадамд үзүүрлэж чимэг нэмсэн. | 128 |
1965 | Увс аймгийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаанд түрүүлж " Аймгийн арслан " цол хүртсэн. | |
1965 | Увс аймгийн баяр наадамд үзүүрлэж чимэг нэмсэн. | 128 |