Jump to content

Да Нанг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Данан-с чиглүүлэгдэв)
Да Нанг хотын тэнгэр багандсан барилгуудын шөнийн зураг.

Да Нанг (вьетнам. Đà Nẵng) — Вьетнамын улсын хэмжээний 5 хотын нэг. Да Нанг бол Вьетнамын 1,064,100 хүн амтай тав дахь хот бөгөөд 1,255.53 км2 газар нутагтай.

Вьетнамын төв хэсэгт Өмнөд Хятадын тэнгисийн эрэгт, Ханой хотоос 759 км, Хо Ши Мин хотоос 960 км зайд оршдог. Энэ хот усан боомт, олон улсын нисэх онгоцны буудалтай. Тус хот нь Вьетнам, Лаос, Тайланд, Мьянмарыг хамарсан АСЕАН-ы зүүн-баруун эдийн засгийн коридорын эцсийн цэг гэж тооцогддог.

Индонезээс ирсэн цагаачид анх удаа энд суурьшсан бөгөөд 192 онд Индрапура сууринг байгуулж, дараа нь Чампагийн хаант улсуудын нэг болжээ. Орчин үеийн Да Нанг орчмын газар нутгийг 1306 онд Вьетнамд нэгтгэсэн байна. Тэр мөчөөс эхлэн вьетнамчууд хотын түүхийг тоолдог - вьетнамчуудын уламжлалын дагуу хот байгуулагдсан огноо биш, харин Вьетнам хяналт тогтоосон оноос эхэлж тоолдог ажээ. 1471 онд эзэн хаан Ле Тхань Тонг цэргийн хүчээр Чампаг ялсны үр дүнд Вьетнамын хилийн зурвас өмнө зүгт шилжжээ.

Францын Энэтхэг-хятадын хойгийг колоничлох (1888–1945) үед европчууд Туран (франц. Tourane) гэж нэрлэдэг байв. 1926 онд иргэний нисэх онгоцны буудалтай болсон бөгөөд 1940 онд хүн ам 40 мянга болж өссөн байна.

Энэтхэг-хятадын нэгдүгээр дайны үеэр (1946-1954) Франц улс 1950 онд эзэн хаан асан Бао Дай тэргүүтэй Вьетнам улсыг хүлээн зөвшөөрсний дараа Дананг Вьетнамын эрх баригчдын мэдэлд шилжин иржээ. Бүгд Найрамдах Вьетнам Улс бюу Өмнөд Вьетнам оршин тогтнох үед (1955-1975) Да Нанг нь төв захиргаатай хот болж, улсын умард хилийн хамгийн чухал стратегийн төвийн үүрэг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд Да Нанг нь Өмнөд Вьетнамын Сайгоны дараа орох хоёр дахь том хот байв. Вьетнамын дайны үед АНУ-ын Агаарын цэргийн хүчний гол баазуудын нэг нь 1965 оноос хойш Да Нанг хотод байрлаж байжээ.

Вьетнам улс нэгдсэний дараа Да Нанг хот Куангнам-Да Нанг мужийн төв (1976–1996) болсон ажээ.  

Энэ хот 1997 он хүртэл Куанг Нам Да Нанг мужийн нэг хэсэг байсан бөгөөд 1997 оны 1-р сарын 1-нд улсын хэмжээний хотын статустай болсон.

2017 оны 11-р сард Да Нанг хотод Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа (APEC)-ийн дээд хэмжээний уулзалт болсон.

Данан
Уур амьсгалын диаграмм
123456789101112
 
 
96
 
25
19
 
 
33
 
26
20
 
 
22
 
29
22
 
 
27
 
31
23
 
 
63
 
33
25
 
 
87
 
34
26
 
 
86
 
34
25
 
 
103
 
34
26
 
 
350
 
32
24
 
 
613
 
30
23
 
 
366
 
27
22
 
 
199
 
25
19
Температур °CТунадас мм
Эх сурвалж: Meteorological Organisation; wetterkontor.de
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Данан
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) 24.8 26.1 28.7 31.0 33.4 33.9 34.3 33.9 31.5 29.6 27.0 24.9 Ø 29.9
Мин. Температур (°C) 18.5 19.8 21.5 23.3 24.9 25.5 25.3 25.5 24.1 23.2 21.6 19.3 Ø 22.7
Тунадас (мм) 96.2 33.0 22.4 26.9 62.6 87.1 85.6 103.0 349.7 612.8 366.2 199.0 Σ 2,044.5
Нартай цаг (h/d) 4.4 5.4 5.8 7.0 8.2 8.0 7.8 7.0 5.8 5.1 4.6 4.0 Ø 6.1
Бороотой өдөр (d) 13.7 6.9 4.8 5.6 8.9 8.0 8.6 11.4 15.4 21.2 20.9 18.6 Σ 144
Агаарын чийгшил (%) 83 83 83 82 79 76 75 77 81 84 84 84 Ø 80.9
Т
е
м
п
е
р
а
т
у
р
24.8
18.5
26.1
19.8
28.7
21.5
31.0
23.3
33.4
24.9
33.9
25.5
34.3
25.3
33.9
25.5
31.5
24.1
29.6
23.2
27.0
21.6
24.9
19.3
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
96.2
33.0
22.4
26.9
62.6
87.1
85.6
103.0
349.7
612.8
366.2
199.0
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
 Commons: Da Nang – Викимедиа зураг, бичлэг, дууны сан