Дангаасүрэнгийн Салдан
Дангаасүрэнгийн Салдан (1934 онд Архангай амйгийн Хотонт суманд төрсөн-2014 нас барсан) Монголын төр, нийгмийн зүтгэлтэн. БНМАУ-ын Төрийн сайд, Элчин сайд.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрээр 1943-1953 онуудад Нийслэлийн 10 жилийн 1-р дунд сургуульд суралцаж төгссөн. Улмаар Зөвлөлт Холбоот Улсын Москва хот дахь Москвагийн Эдийн засгийн дээд сургуульд 1953-1958 онуудад суралцаж эдийн засагч мэргэжил эзэмшсэн байна.
Д.Салдан нь Улсын төлөвлөгөөний комисст 1958-1959 онуудад мэргэжилтнээр ажиллаж байгаад 1959-1967 онуудад УТК-н Их барилга, хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, геологийн салбар хариуцсан хэлтсийн дарга, орлогч даргааар ажилласан. Д.Салдан нь 1967-1973 онуудад УТК-н Хөрөнгө оруулалт, Аж үйлдвэр, Их барилга, Геологийн салбар хариуцсан 1-р орлогч дарга, бөгөөд Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын Хорооны дарга, зэрэг ажлуудыг хийж байсан.
1973-1985 онуудад Гадаадтай эдийн засгийн талаар харилцах Улсын Хорооны дарга бөгөөд БНМАУ-ын төрийн сайдаар ажиллаж байв. Д.Салдан нь 1985-1990 онуудад БНМАУ-аас Бүгд Найрамдах Унгар Ард Улс болон Бүгд Найрамдах Австри улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар, 1990-1992 онуудад тусгай үүрэгт Элчин сайд бөгөөд Монгол улс-Оросын Холбооны улсын хилийн хамтарсан Комиссын Монголын хэсгийн дарга байсан.
1992 онд тэрээр өндөр насны тэтгэвэрт гараад 1992-2008 онуудад Монгол-Сингапурын хамтарсан "ЛОТС Инвест" ХХК-д захиралаар ажиллаж байжээ.
УИХ-ын гишүүн Салдангийн Одонтуяа түүний охин юм.