Дашдондогийн Аззаяа

АЗЗАЯА Дашдондогийн

               1988 онд МУИС-ийн түүхийн ангийг “Түүхч, түүхийн багш” мэргэжлээр төгссөн. Тэрээр 1999 онд Филиппин улсын нийслэл Манила хотын “Аяала” музейд тайлбарлагч, 2003 онд Австрали Сидней хотод “Монголын Консул”- ын ажилтан, Хоонзби дүүргийн “Моунтколо” дунд сургуулийн багш, 2011 онд “Өдрийн сонин”-д сурвалжлагч, 2012 онд “Блумберг TY Mongolia”-д Захиргаа Бизнес хөгжлийн захирал зэрэг ажилууд хийжээ. 1992 оноос эхлэн Австрали, Итали, Филиппин, Пакистан, Америк зэрэг олон улсаадад ажиллаж, амьдрахдаа хүүхдийн уран зохиолын салбарт шимтэн дурлаж, “Чонын амьдрал” (2000) хэмээх ном орчуулж, “Орчин цагийн шидэт үлгэрүүд” (2015) нэртэй ном бичиж хэвлүүлэн, бие даасан уран зургийн үзэсгэлэн гаргажээ.