Jump to content

Дашдоржийн Наранбаатар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Дашдоржийн Наранбаатар нь Оном сангийн үүсгэн байгуулагч төдийгүй стратегийн бодлогод үнэлэлт дүгнэлт өгч, үйл ажиллагааны ерөнхий чиглэлийг тогтоон ажилладаг. Үүнээс гадна тэрээр Оном сангийн боловсрол, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаанд гар бие оролцдог. Доктор Д.Наранбаатар нь Монгол оронд тогтвортой хөгжлийг бий болгох, шинэ технологийг хөгжүүлэх зэрэгт анхаарлаа хандуулж буй бүтээлч нэгэн бөгөөд, Монгол Улсад тулгарч буй асуудлын талаарх олон талын мэдлэгтэй эрдэмтэн юм.

Америкийн Нэгдсэн Улсын Аргонне Үндэсний Лабораторид өөрийн эрдэм шижилгээний багаа удирдан ажиллуулдаг, тэргүүлэх зэргийн эрдэмтнээр ажиллаж байсан. Шинжлэх ухааны доктор, физикч мэргэжилтэй. Биофизик, био-энергетик, мөн биохимийн чиглэлүүдээр эрдэм шинжилгээний бүтээлүүдээ олон улсын нэрд хүндтэй сэтгүүлүүдэд олонтаа хэвлүүлсэн эрдэмтэн хүн юм.

1995 онд Есөнбулаг сумын 10 жилийн 2 дугаар дунд сургуулийг дүүргээд Монгол Улсын Их Сургуулийн Физикийн ангид элсэн суралцаж 1999 оны хавар төгссөн. 2000 оны хавраас АНУ-н Пүрдүгийн Их Сургуулийн магистрантурт уригдан, 2001 оны 5-н сард магистар зэргээ авсан. Улмаар 2001 оны намраас эхлэн Пүрдүгийн Их Сургуулид докторын эрдэм шинжилгээний ажлаа хийж эхэлсэн бөгөөд 2005 оны 12 сарын 12- нд докторын зэргээ амжилттай хамгаалсан. Улмаар 2010 оны 7 сар хүртэл Америкийн Нэгдсэн Улсын Үндэсний Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн Химийн Физикийн Лабораторид эрдэм шинжилгээний ахлах ажилтан хийж байгаад Аргонне Үндэсний Лабораторид уригдан ажиллаж байгаад эх нутагтаа ирж Оном сангийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллан бүх үйл ажиллагааны ерөнхий чиглэлийг гарган удирдан зохион байгуулж ажиллаж байна.

Доктор Наранбаатарын эрдэм шинжилгээний ажил бүтээлүүд нь эрдэм шинжилгээний хурлуудад өндрөөр үнэлэгдэж ирсэн. Жишээлбэл: МУИС Физикийн Факултетын Оюутаны Эрдэм Шинжилгээны Хуралд тэргүүн байр (1996), МУИС Оюутаны Эрдэм Шинжилгэний Хурлын тэргүүн байр (1996), МУИС Философийн Тэнхмийн Оюутаны Эрдэм Шинжилгээний хурлын хоёрдугаар байр (1998), Сигма X Шинжлэх Ухааны Нийгэмлэгийн Эрдэм Шинжилгээны хурлын тусгай байр (2003) тэргүүн байр (2004, 2005), Фотосинтезийн Судалгааны Нийгэмлэгийн Эрдэм Шинжилгээний хурлын тэргүүн байр (2005).

Эдгээр амжилт бүтээлүүд нь үнэлэгдэж нэр хүнд бүхий шагналууд хүртэж байсан. Үүнд: Тэргүүний Cурагч Aлтан Meдаль (1994), Sumitomo Корпорацийн Нэрэмжит Шагнал (1996), МУИС-д Төлбөргүй Сурах Эрх (1996), Тэргүүний Залуу Aлтан Meдаль (1998), Оны Шилдэг Оюутан – New World Сан (1998), Purdue-гийн Их Сургуулийн Эрдэм Шинжилгээний Сангийн Нэрэмжит Тэтгэлэг (2002-2004), SigmaXi Шинжлэх Ухааны Нийгэмлэгийн Жинхэнэ Гишүүн (2004), Амeрикийн Фотобиологийн Нийгэмлэгийн Шагнал (2004), A. H. Измэлийн Нэрэмжит Шагнал (2005), Гроджинсийн Нэрэмжит Шагнал (2005). Мөн тэрбээр 2005 оны 12 сарын 12-нд “Гэрлийн Араас Мөшгөхөд: Фотосинтезийн Комплексууд дахь Энерги болон Электрон Шилжилтийн Процесс мөн гэрлээс хамгаалах механизмын судалгаа” гэсэн сэдвээр шинжлэх ухааны докторын зэргийг АНУ-н Purdue-гийн Их Сургуульд хамгаалсан. Энэ судалгааны ажлын хүрээнд энергийн гол эх үүсвэр болон фотосинтезийн процессийг молекулын түвшинд нарийвчлан авч үзсэн. Энерги болон электрон шилжилтийн процесс, гэрлийн сөрөг үйлчлэлээс хэрхэн хамгаалах зэрэг биоэнергийн механизмыг хэт хурдан лазерын спектроскопийн аргаар тодорхойлсон. Энэ судалгааны ажил дэлхийн түвшинд өндөр үнэлэгдсэн. Эрдэм шинжилгээны 12 бүтээл олон улсын нэр хүндтэй шинжлэх ухааны тэргүүлэх сэтгүүлүүдэд хэвлүүлсэн. Мөн 40 гаруй илтгэл бүтээлийн товчлолыг олон улсын эрдэм шинжилгээний хурлуудад тавьсан.