Дашдорж Бойжоо
Хоохор овогт Дашдорж Бойжоо
Төрсөн огноо: 1972 он 05 сарын 12нд Улаанбаатар хот 1-р төрөх газар төрсөн.
БОЛОВСРОЛ
1979 - 1982 он Булган аймаг Булган хотын 1-р бага сургууль
1982 - 1984 он Булган аймаг Булган хотын Шетенкиний нэрэмжит 1-р арван жилийн сургууль
1984 - 1991 он Улаанбаатар хот Хөгжим Бүжийн дунд сургууль
2004 - 2007 он Шихихутуг хууль зүйн дээд сургууль
2016 - 2019 он Соёл Урлагийн их сургууль
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1989 - 1990 он Дуулалт жүжгийн хүрээлэн / Монголын Урлагийн ажилтаны холбооны дэргэдэх/
1991 - 2009 он Монгол улсын Ардын Дуу Бүжгийн чуулга. Монгол улсын Үндэсний Дуу Бүжгийн эрдмийн чуулга
2009 - 2019 он "УЛААНБААТАР" чуулга
2009 - оноос Монгол улсын Хөгжим Бүжгийн коллеж, Монгол улсын Консерватори
УРАН БҮТЭЭЛИЙН БАЙДАЛ
МОНГОЛ АРДЫН ДУУЛАЛТ ЖҮЖГИЙН ХҮРЭЭЛЭН: 1989-1990 онд
Алгирмаа - Сумьяа ноён дуулалт жүжиг
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН ИХ ТЕАТР: 1991-2009 онд
Монгол Төрийн Үндэсний хөгжмийн их найрал байгуулах ажлыг анхлан МУУГЗ. нэрт удирдаач Ц.Баатаржав, Урлаг cудлалын ухааны доктор, профеccор Ж.Энэбиш, МУ-ын ТC хөгжмийн зохиолч Х.Билэгжаргал нартай хамтран cанаачилан, Монгол улcын Ерөнхийлөгчийн 2005 оны 12 cарын 29-ны өдрийн “МОНГОЛ ТӨРИЙН ҮНДЭCНИЙ ХӨГЖМИЙН ИХ НАЙРАЛ” байгуулах тухай № 20 тоот зарлиг гарcан байна.
МУ-ын ҮДБЭЧ-ын болон ҮХИН-ын гадаад менежментийг cайжуулcанаар 1980 онооc хойш томоохон бүрэлдэхүүнтэй тоглолт зохион байгуулаагүй байcан ҮХИН-ыг 2002 онд БНАCАУ, БНCУ, Япон улc, БНХАУ-уудад 30-ааc дээш хөгжимчдийн бүрэлдэхүүнтэйгээр тоглолт Япон БНСУ, Монголын урлагийн менежерүүдтэй хамтран зохион байгуулcан байна.
МУ-ын ҮХИН-ын “МОНГОЛЫН CАЙХАН ОРОН” “ЦЭНГЭЛИЙН ЭГШИГ” бие дааcан тоглолтын хөтөлбөрийг удирдаач МУУГЗ. Ц.Баатаржав агcаны хамт боловсруулcан ба энэхүү хөтөлбөр нь Монгол төрийн ордон, МУ-ын ҮДБЭЧ-ын байр, БНАCАУ, БНCУ, Япон улc, БНХАУ-ын томоохон театр, тайзнаа тоглогдcон төдийгүй ОХУ, Япон улсаас Монгол улcад ажиллаж буй элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр тоглогдсон байна.
Монгол үндэсний хөгжмийн их найралын анхны “МОНГОЛЫН САЙХАН ОРОН”, “ЭХ ГАЗАР” цомог гаргасан байна.
МУ-ын ҮДБЭЧуулгын үндэсний хөгжмийн найралын болон хамтлаг цөөхүүлүүдийн бүтээлүүдийг бичлэг хийлгэж Youtube-д болон Монголын телевизүүдийн урын санд байршуулжээ
УЛААНБААТАР ЧУУЛГА: 2009- 2019 он.
“ХАНГАРЬД” Үндэсний хөгжмийн найрлыг анхлан байгуулан ажиллаж, ангийн даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж, туc найралын “АЙCУЙ ХҮЛГИЙН ТӨВӨРГӨӨН” №1,2,3 бие дааcан тоглолт, цомог зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэcэн байна.
Телевизүүдийн урын санд Улаанбаатар чуулгын “ХҮРЭЭ ХОРВОО” дуулалт жүжиг, “АЙ НАНАА” дуулалт жүжиг, Цагаан сарын бэлэг тоглолт, “ХАНГАРЬД” үндэсний хөгжмийн найралын болон хамтлаг цөөхүүлүүдийн бүтээлүүдийг урын санд багтааж, Youtube-д байршуулсан байна.
Хөгжмийн зохиолч И.Ф.Стравинский “АРИУН ХАВРЫН ТАХИЛГА” бүжгэн жүжгийг бүтээн бий болгох, зохион байгуулах ажилд оролцсон төдийгүй их хуур хөгжимчинөөр амжилттай оролцон тогложээ...
МОНГОЛ УЛСЫН КОНСЕРВАТОРИ: 2009 оноос ажиллаж байна.
Монгол улсын консерваториор овоглосон анхны Их хуур хөгжмийн “ЭХ ХӨГ” чуулга байгуулагдаж, ангийн тайлан тоглолтонд МАД. Найруулгыг Ч.Жаргалсайхан “ЦЭНХЭРЛЭН ХАРАГДАХ УУЛ” зохиол, Ц.Сүхбаатар Найруулгыг Д.Ариунболд “ҮҮЛЭН БОР” хэмээх зохиолуудыг анхлан үзэгч түмэндээ толилууллаа.
МУК-ийн Их хуур хөгжмийн анхны дөрвөл байгуулан Д.Лувсаншарав “МААМУУ НААШ ИР” бүтээл тоглож сонирхуулсан.
Монгол улсын Консерватори. Үндэсний хөгжмийн мэргэжлийн сургуулийн Үндэсний хөгжмийн тэнхмийн Их хуур хөгжмийн ангийн “ЭХ ХӨГ – ЖИМ – ЖИЛ” тайлбарт тоглолтоо үзэгч түмэндээ толилууллаа.
Их хуур хөгжмийн сурагч Х.Нарангаравын “СЭТГЭЛИЙН ЭГШИГЛЭН” тайлан тоглолт зохион байгууллаа.
2020 онд 12-р ангийн Их хуур хөгжмийн сурагч Б.Тэмүүлэнгийн “ИРМҮҮН” тайлан тоглолтыг зохион байгуулав.
2019 он Их хуур хөгжимчдийн улсын анхдугаар нээлттэй уралдаан зохион байгуулалцаж, шавь нараа оролцуулав.
Үүнд:
С ангилалд: шавь Х.Нарангарав 1-р байр, А.Эрдэнэхүү 2-р байр, Г.Гантогох 3-р байр
В ангилалд: шавь Б.Тэмүүлэн 2-р байр
А ангилалд: шавь А.Ууганбаяр 1-р байр эзэллээ.
Монгол улсын Консерватори байгууллагдсаны 80 жилийн ойд зориулсан үндэсний урлагийн "ЭХ УНДАРГА" тоглолтын найруулагч, зохион байгуулах ажилд оролцож, цомог, DVD гаргах ажилд оролцлоо.
Монгол улсын Консерваторийн 2017-2018 оны хичээлийн жилийн тайлан тоглолтын найруулагчаар ажилласан байна.оролцож, цомог, DVD гаргах ажилд оролцлоо
Монгол улсын Консерваторийн 2018-2019 оны хичээлийн жилийн тайлан тоглолт болох “УРЛАГИЙН ЭХ УНДАРГА” талархалын тоглолтын хөтлөх найруулагчаар ажилласан байна.
ХӨТЛӨХ НАЙРУУЛАГЧ, НАЙРУУЛАГЧААР АЖИЛЛАЖ БАЙСАН АЖЛУУД:
2012 оноос “МОНГОЛ” “МОНГОЛ МӨХӨШГҮЙ” “МОНГОЛ МОХОШГҮЙ”, ”ТЭНГЭР ТАМГАТАЙ МОНГОЛ” хэмээх 5,7,9 хамтлагийн тоглолт зохион байгуулах ажилд оролцон ажиллаж байгаа ба Монгол улсын үндэсний баяр наадамын хүндэтгэлийн тоглолт, нээлт хаалт, олон улсын хурлын хүндэтгэлийн тоглолтуудын үйл ажиллагааг зохион байгуулах ажилд оролцон туслах найруулагчийн ажлыг гүйцэтгэж, “НАЙРСАГ УЛААНБААТАР” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй ажлуудад оролцож ирсэн байна.
1. 2014 онд “МОНГОЛ МӨХӨШГҮЙ” 9 хамтлагийн тоглолт-МҮЭСТОрдон
\энэхүү тоглолтонд Герман улсаас Монголын үндэсний урлагийн “ЭГШИГЛЭН“ хамтлаг урилгаар ирж тоглосон байна.\
2015 онд “МОНГОЛ МОХОШГҮЙ” 7 хамтлагийн тоглолт - Төрийн ордонд
2016 онд “ТЭНГЭР ТАМГАТАЙ МОНГОЛ” 9 хамтлагийн тоглолт- Конвешен театр
\энэхүү тоглолтонд Герман улсаас Монголын үндэсний урлагийн “СЭДАА“ хамтлаг урилгаар ирж тоглосон байна.\
2017, 2018, 2019 онд “ЭХ УНДАРГА” Монголын үндэсний урлагийн тоглолт
2. АОХН-ийн Сайд нарын 7-р бага хурлын хүндэтгэлийн тоглолт
3. Монгол улсын Үндэсний их баяр наадам, Тулгар төр байгуулагдсаны 2222 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 807 жилийн ойн нээлт, хаалтын ажиллагаанд МУ-ын ТШ,УГЖ. Д.Сосорбарам найруулагчийн туслах найруулагчаар ажилласан ба энэхүү наадамд 999 урт дуучин анхлан дуулсан байна..
4. Хөгжмийн зохиолч Р.Бат-эрдэнэ “ХҮРЭЭ ХОРВОО” дуулалт жүжгийг СУИС-ийн урын санд багтаасан байна..
5. 2020 онд “МОНГОЛЫН САЙХАН ОРОН” № 1,2 үндэсний хөгжмийн гоцлол, хамтлаг, цөөхүүлд зориулсан, Монгол үндэстэн, ястаны дууны найруулгыг эмхэтгэсэн эмхэтгэл номоо гаргалаа.
6. Монгол улсын Үндэсний их баяр наадам, Тулгар төр байгуулагдсаны 2223 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 808 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт, нээлт, хаалтын ажиллагаанд МУ-ын ТШ,УГЖ. Д.Сосорбарам найруулагчийн туслах найруулагчаар ажилласан байна.
Энэхүү тоглолтонд:
· Монгол Төрийн Үндэсний хөгжмийн Их Найрал 121 хөгжимчин хөгжимдөж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигыг ёсчлон биелүүлсэн.
· Монгол Үндэсний Үлээвэр хөгжмийн их найрал анхлан байгуулагдаж, энэхүү тоглолт онд хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын “СКЕРЦО” зохиолыг эгшиглүүлсэнээр Монгол урлагийн түүхэнд нэгэн түүх бичигдсэн байна.
· ОХУ-ын Уралын Филармоний удирдаач Монгол улсын иргэн Б.Энхбаатар, АНУ-ын Бостон хотын Бостон балетын бүжигчин МУГЖ Д.Алтанхуяг нар урилгаар ирж оролцсон байна..
7. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд
· “ВЕНИЙН ҮДЭШ” наадамын үйл ажиллагаанд найруулагч Р.Мөнхсайханы туслах найруулагчаар ажилласан ба Монгол улсын Филармони, УДБЭТ-ын симфони найрал нэгдэн тогложээ.
· “МОРИН ХУУР” 2014,2015 онуудад наадмын үйл ажиллагаанд найруулагчаар ажилласан байна. Энэ наадам нь МУ-ын АЖ, ТШ, алдарт морин хуурч Г.Жамьяны нэрэмжит олон улсын морин хуурчдын наадмын хаалт болсон ба БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орон, АНУ, Япон, Франц зэрэг улсуудын морин хуурчид оролцжээ.. Мөн үндэсний хөгжмийн “ХӨСӨГТӨН” “АРГА БИЛЭГ” “ДОМОГ” “ИХ МОНГОЛ” зэрэг олон хамтлаг, МУ-ын ҮДБЭЧ-ын ҮХИН, морин хуурч хүүхдүүд, АЖ.Ч.Батсайхан, Б.Тогтохжаргал, Монгол улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, алдарт морин хуурч Г.Жамьяны нэрэмжит олон улсын морин хуурчдын наадмын шагналтанууд оролцон тогложээ.
· “ДАНШИГ НААДАМ” 2015 оноос хойш өөрийн мэргэжил болох их хуур хөгжимчинөөр амжилттай оролцож ирсэн байна.
8. Бусад үйл ажиллагаа
· 2014 онд “АНИР” студийн 10 жилийн ойн тоглолтууд, /хөтлөх найруулагчаар/
· 2014 онд “УВЕРТЮРА” хамтлаг “ТӨГСГӨЛГҮЙ ЭХЛЭЛ” тоглолт /хөтлөх найруулагчаар/
· 2015 онд “НАДАД ҮЛДСЭН НАЙЗ” музикл /хөтлөх найруулагчаар/
· 2014 онд МУСТА. Л.Баяр-эрдэнэ “АЯСЫН САЛХИНД АРДЫН ДУУ ХӨГЛӨГДӨНӨ” /хөтлөх найруулагчаар/
· 2014 онд МУСТА. А.Түмэн-Өлзийгийн “БАЯСГАЛАНТАЙ САЙХАН” /хөтлөх найруулагчаар/
· 2014 онд МУГЖ. Г.Эрдэнэбат “ОРЧЛОНГИЙН САЙХАН ХҮҮХНҮҮД” 10 жил тоглолт /хөтлөх найруулагчаар/
· 2016 он хөгжмийн зохиолч Г. Бирваагийн 100 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт /найруулагчаар/
· 2016 он Ёочин хөгжмийн алдарт багш МУГБ. Г.Дашдаваагийн мэндэлсэний 80 насны ой, МУК-ийн 80 жилийн ойд зориулсан үе үеийн ёочин хөгжимчдийн хүндэтгэлийн тоглолт / найруулагчаар/
· 2015, 2017 онд Японы алдарт дуучин Яширо Аки Монгол улсад айлчлан тоглосон “ЖАМААС” тоглолтын хөтлөх найруулагч. МУДБЭТеатр, ҮЭСТОрдон, Дорноговь аймгийн Энергийн төв, Хамарын хийд Дорноговь аймгийн Энергийн төв, Хамарын хийд, ХIII-р зуун жуулчны баазад зохион байгуулсан. /хөтлөх найруулагчаар/
· 2015,2017 онд Дорноговь аймгийн Энергийн төв, Хамарын хийдэд зохион байгуулагдсан “ МОНГОЛЫН СОНГОДОГ ӨВ” Үндэсний урлагийн тоглолт хөтлөх найруулагч.
· 2018, 2019 онд БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яам, Улаанбаатар хотын соёлын төвийн зохион байгуулсан “НЭГ БҮС – НЭГ ЗАМ” Дипломат 70 жилийн ойн “ЦАГААН САР” тоглолтуудад найруулагчаар.
· 2019 он 11-23 Дуучин Лувсангомбын Чулуунбаатар “LIVE CONCERT” –д хөтлөх найруулагчаар.
НОМ ЭМХЭТГЭЛ
"Айсуй хүлгийн төвөргөөн" № 1,2 хөгжмийн зохиолч Р.Бат-Эрдэнийн бүтээлийн эмхэтгэл
"Монголын сайхан орон" № 1,2 Монгол үндэстэн, ястаны дуу хөгжмийн зохиолч Р.Бат-Эрдэнийн найруулга, Үндэсний хөгжимд зориулсан бүтээлийн эмхэтгэл
ЦОМОГ
"Монголын сайхан орон" цомог, DVD
"Тайгад дуурсах хэнгэрэгийн дуун" цомог DVD
"Айсуй хүлгийн төвөргөөн" цомог