Jump to content

Дашнямын Золбоо

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Дашнямын Золбоо (1974 онд төрсөн ) -Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор.

1997 онд Үндэсний Төв Архивт судлаач,

ШУА-ийн Зүүн хойд Ази судлалын төв, Олон улс судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, салбарын эрхлэгч,

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт шинжээч, ахлах шинжээч,

2018 оноос ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал. 2025 онд Олон улс судлалын хүрээлэнгийн захирлын албан тушаалд улиран томилогдсон.

Түүний бичсэн “Mongolia and the UK in the 20th Century” нэгэн сэдэвт бүтээл нь 2021 онд академик хэвлэлээр олон улсад тэргүүлэгч хэвлэлийн газруудын нэг "Springer Nature"-д хэвлэгдсэн.