Да лам Дашжав
Да лам Дашжав (1880 он орчим өнөөгийн Төв аймгийн Угтаалцайдам сумын нутагт төрсөн төрсөн- 1924 он орчим нас барсан) -Богд хаант улс 1911 онд байгуулахад Сангийн хэргийг бүгд захиран шийтгэх яамны дараа нь 1914 онд Дотоод хэргийн бүгд захиран шийтгэх яамны сайд байгаад 1915-1923 онд Эрдэнэшанжавын үүрэг гүйцэтгэж байсан шашин төрийн зүтгэлтэн. 1921 оны 2-р сараас 7-р сарын хооронд Монгол Улсын Дотоод болон Гадаад яамны тэргүүн сайдаар ажилласан хүн.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Да лам Дашжав өнөөгийн Төв аймгийн Угтаалцайдам сумын нутагт төрсөн. Бага наснаасаа Хүрээ хийдэд шавилан сууж монгол, төвөд хэл болон бурханы ном шамдан сайн суралцсан байна. 1902 онд тэрээр Да ламын сэнтийд заларсан. 1911 онд Богд хаан улс байгуулагдсаны дараа 1912 онд 25 айл өрхийг хамжлаг болгон захирч 800 гаруй мал таслан өгч, "Нанс билэгт, Улсад туслагч гүн" цол олгожээ.
1914.08.26-аас 1915.05.25-нд болсон Орос, Монгол, Дундад гурван улсын "Хиагтын гэрээ" байгуулахад монголын талыг тэргүүлэн оролцсон.
1918 онд "Ноёд"-ын бүлгийн гишүүн байсан.
1921 оны 2-р сараас 7-р сарын хооронд Монгол Улсын Гадаад яамны тэргүүн сайдаар томилогдон ажилласан хүн.
"Хичээнгүй нягт, Үнэн зоригт Жүн ван" цол хүртсэн хүн.
Да лам Дашжавын дүү хүүхэн Янжин Угтаал нутгийн Шагдарын гэргий бөгөөд тэдний хүүхэд Ш.Дорждамба, Ш.Цэрэндорж нар болон үр хүүхэд нь одоо ч энх тунх аж төрж байдаг байна.