Дебит карт
Appearance
Дебит карт (Англи: Debit card) гэдэг нь харилцагч нь өөрийн дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийн хэмжээнд хязгаарлагдаж төлбөр тооцоо гүйцэтгэх зориулалт бүхий карт юм.
Дебит картын төрөл
[засварлах | кодоор засварлах]Дебит картыг олон улс болон дотоодод хэрэглэгдэх энгийн, алтан гэсэн төрлөөр авах боломжтой.
Картанд ашиглагддаг кодууд
[засварлах | кодоор засварлах]- ПИН код – Банкнаас карт шинээр авах үед нууцлал бүхий цаасан туузанд хэвлэгдэж өгсөн 4 оронтой тоо, энэ код нь Банк болон АТМ-с бэлэн мөнгө авахад хэрэглэгдэнэ. Энэхүү кодыг тухайн банкны АТМ-д өөрийн мартахгүй тоогоор өөрчлөх боломжтой. АТМ-д хандаж гүйлгээ хийхдээ ПИН кодоо 3 удаа буруу хийвэл карт блоклогдож АТМ-д хураагдана. Блоклогдсон карт 24 цагийн дараа авто байдлаар системд идэвхжиж карт хэвийн ажиллана.
- НУУЦ код – Нууц кодыг тухайн банкны салбар тооцооны төвөөс авахаас гадна интернэт банкны гүйлгээ хийх эрхээр авах боломжтой. Нууц кодоор онлайн төлбөр тооцоо хийнэ.
- CVV код – Картын ард гарын үсэг зурах талбарын ард байрлах 3 оронтой тоо. Энэхүү код нь онлайн төлбөр тооцоонд ашиглагдана.