Дивергенци (биологи)
Харагдац
Шинэ хэлбэр үүсэж бий болох нь экологийн ба тухайн газар орны нөхцөлд зохицох явдалтай ямагт холбоотой. Шалгарлын замаар бие махбодийн шинж тэмдгүүд салж холдох процессыг дивергенци гэнэ. Энэ нь конвергенцийн эсрэг үзэгдэл болно. Дивергенци нь тухайн газар орны нөхцөл өөр байсантай холбоотой явагдана. Дивергенциэр бие махбодийн шинэ бүлгийг үүсгэх эх үүсвэр болно. Дивергенци зөвхөн зүйлд бус төрөл, овог, багийн хэмжээнд байгалийн шалгарлын замаар явагдана. Жишээлбэл, мэрэгчдийн багийн амьтад янз бүрийн амьдрах орчноос биеийн хэлбэр, бүтэц өөр өөр болсон: хэрэм, олби, зурам, тарвага, хулгана, алагдаага, минж гэх мэт.