Добэрман пинчэр
Тайрсан сүүл, хайчилсан чихтэй эмэгчин добэрман пинчэр. | |||||||||||||||||||||||||
Өөр нэр | Добэрман | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Хоч нэр | Добэрман | ||||||||||||||||||||||||
Үүссэн улс орон | Герман | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||
|
Добэрман (добэрман пинчэр) нь Герман гаралтай нохой юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Анх XIX зууны сүүлчээр Германы Тюринг мужид амьдардаг Карл Фредрих Луис Добэрман нь герман хоньч нохой герман пинчэр хоёрын дундаас гаргаж авсан. 1894 онд Луис Добэрман нас баран, түүний дурсгалд зориулан энэ нохойг добэрман пинчэр гэж нэрлэх болсон. Тухайн үед татвар хураагчид өөрсдийн амь бие, эд хөрөнгөө дээрэмчдээс хамгаалах зорилгоор тэжээдэг байсан гэгддэг. Сүүлд Отто Гиллер, Филип Гернин нар Луис Добэрманы ажлыг үргэлжлүүлэн, өнөөгийн бидний мэдэх добэрманыг гаргаж авсан.
Биеийн онцлог
[засварлах | кодоор засварлах]Жин нь 45 кг хүртэл, өндөр нь 70 см орчим хүртэл өсдөг. Тачирхан үстэй, ихэвчлэн хар, улбар хүрэн өнгөтэй байдаг боловч цагаан өнгөтэй добэрман бүртгэгдсэн тохиолдол байдаг. Амны эргэн тойрон, хөлний дотор тал болон хөлний үзүүр хэсэг, хэвлий хавиараа хүрэн өнгөтэй. Бүх бие нь булчинлаг, босоо чих, огтор сүүл нь хээнцэр хэрнээ хүчирхэг харагдуулдаг.
Төрөх үедээ том далбагар унжуу чихтэй, нарийн урт сүүлтэй байдаг ба гөлөг байх үед нь аль алиныг нь хайчилдаг учир хайчлагдаагүй үед нь хүмүүс ялгаж таниж чаддаггүй. Чихийг нь шовхлон хайчилж, хайчилсны дараа шархыг нь ороож боох нь шархыг бохирдохоос хамгаалахаас гадна, чих нь босоход дэм болдог. Мэргэжлийн хүмүүсээр хайчлуулах, хайчлуулсны дараах арчилгааны талаарх зөвлөгөө авах хэрэгтэй. Заримдаа буруу хайчилснаас болж хоёр чихний хэмжээ болон хэлбэр нь өөр өөр болох чих нь босохгүй байх зэрэг алдаа гардаг. Сүүлийн үед чих, сүүлийг нь тайраагүй добэрман ихсэх хандлагатай байгаа нь нохойг гангараа, үзмэр маягтай тэжээх бус хайрлах, гэр бүлийн нэг гишүүн гэж үзэх болсонтой холбоотой биз ээ. Харин эсрэгээр урд хөлийн эрхий хурууг нь тайрах болсон нь үзэмж гэхээсээ илүүгээр хөлийн эрхий хурууны хугаралт, гэмтэл их байдагтай холбоотой болов уу.
Хэрэглээ
[засварлах | кодоор засварлах]Добэрман нь манай орны нөхцөлд дасан зохицох чадвар муу байдгаас гэрийн тэжээвэр нохойноос өөрөөр хэрэглэгдэх нь цөөн байдаг. Гадаад орнуудад Хамгаалалтын алба, Цагдаагийн алба, Онцгой байдлын алба, Цэргийн алба, Гаалийн алба, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах зэрэгт ашиглагддаг.