Jump to content

Долгорын Цэнджав

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Долгорын Цэнджав нь (1954 онд төрсөн) Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Нацагдоржийн шагналт зохиолч, С.Буяннэмэхийн шагналт утга зохиолын судлаач шүүмжлэгч, Д.Бодоогийн шагналт сэтгүүлч нийтлэлч зохиолч, доктор, профессор.

Олноо До.Цэнджав нэрээр танигджээ. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Засгийн газрын хэрэгжүүлэх хорооны 2011 оны шилдэг романаар "Цагаагчин гахай жил" роман шалгарч, "Цэвдэг жаран", "Босоо жаран" романаар Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан үндэсний утга, уран зохиолын шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд ТЭРГҮҮН байр эзэлжээ.

Хуучнаар Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу, одоогийн Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг тахилгат уул Билгэх Хайрхан гэдэг газар төржээ. Мандалговь хотын 10 жилийн сургуулийг 1971 онд төгсөж, УБДС-ийн монгол хэл-уран зохиолын анги, ОХУ-ын Москва хотод Нийгэм улс төрийн дээд сургуулийг улс төр судлаач-сэтгүүл зүйн чиглэлээр төгсчээ. 1978 онд Дундговь аймгийн Өндөршил сумын 8 жилийн сургуулийн захирал, 1981 оноос Дундговь аймгийн Боловсролын хэлтэст байцаагч, Сургалт заах аргын  кабинетын эрхлэгч, 1986 оноос “Үнэн” сонины реадакцид, мөн оноос тус сонины МОНЦАМЭ, Монголын радиогийн Өмнөговь, Сүхбаатар аймаг дахь тусгай сурвалжлагч, “Үнэн” сонины хэлтсийн эрхлэгч, утга зохиолын нарийн бичгийн дарга, 1993 оноос “Засгийн газрын мэдээ” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч, 1995 оноос тус сонины Нью-Йорк дахь сурвалжлагч, 1996 оноос “Зууны мэдээ” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, “Өнөөдөр” сонины орлогч эрхлэгч, 1998 оноос Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Оюуны өмчийн” газрын ахлах мэргэжилтэн, “Монголын мэдээ” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч, “Утга зохиол, урлаг” сонины эрхлэгч, “Монгол post” сонины ерөнхий эрхлэгч, өдөр тутмын “Өнөөдрийн монгол” сонины ерөнхий эрхлэгч, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлийн дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, Монголын Утга зохиолын Академийн ерөнхийлөгч, 2007 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Албаны дарга, Хүмүүнлэгийн ухааны Их сургуулийн олон улсын сэтгүүл зүйн тэнхимд багш, зөвлөх профессор, 2007 оноос МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн утга зохиол, урлаг судлалын тэнхимд багш, зөвлөх профессор. Мөн 2018 оноос 2021 он хүртэл  Монголын Зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн дарга зэрэг хариуцлагатай ажлыг хийж байжээ.

1995 онд “Монгол туужийн дүрийн сэтгэлзүйн онцлог” сэдвээр магистрын зэрэг, 2005 онд “ЕБС-ийн утга зохиолын сургалтын агуулга, стандартыг боловсронгуй болгох асуудал” сэдвээр докторын (Ph. D) зэрэг хамгаалж, 2001 онд Хүмүүнлэгийн ухааны Их сургуулийн дэд профессор,  2000 онд мөн сургуулийн  профессор, 2012 онд МУИС-ийн дэд профессор цол хүртсэн. “Чонын алтан шагай” романаар МЗЭ-ийн шагнал, “Хөх жавар” туужийн номоор Д.Нацагдоржийн шагнал, судалгааны бүтээлүүдээр С.Буяннэмэхийн шагнал,“Он цагийн шастир” сэтгүүл зүй, нийтлэлийн бүтээлээр Д.Бодоогийн шагналыг хүртжээ. Оны шилдэг уран бүтээлд олгодог утга зохиоын дээд шагнал “Алтан өд” шагналыг "Хөх жавар" туужийн ном, "Буурал ижийнхээ хөлийг юугаар дулаацуулсан билээ" эсээ ном, "Утга зохиолын боловсрол", "Утга зохиолын шүүмж судлал", "Зохиолчийн урлан судлал" I, II, III ботиор 3 удаа хүртжээ. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн. “Ерөнхий боловсролын сургуулийн уран зохиолын сургалтын агуулга стандартыг боловсронгуй болгох нь” сэдвээр доктор (Ph.d) зэрэг хамгаалжээ. МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, Уран зохиолоор доктор (Ph.d) зэрэг хамгаалуулах Эрдмийн зөвлөлийн гишүүн, Их, дээд сургуулиудын хүмүүнлэгийн салбарын сургалтын хөтөлбөрийг Магадлан итгэмжлэх зөвлөлийн дарга, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллажээ. Уран бүтээлээ 70-аад оны дундаас уран сайхны шүүмжээр эхэлж, 1982 онд МЗЭ-ээс улсын хэмжээнд зарласан шүүмжийн уралдаанд “Ачааны хүндийг үүрэг хариуцлага” шүүмжээр тэргүүн байр эзэлжээ.

До. Цэнджав уран зохиолын том төрөл болох романаас эхлээд тууж, өгүүллэг, шүлэг яруу найраг, баримтат болон уран сайхны роман, уран сайхны кино, жүжиг, хүүхдийн роман, судалгаа шүүмжлэл зэрэг бүх төрлөөр бичжээ. Мөн сэтгүүл зүйн судлалд ч хувь нэмрээ оруулж, “Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн онол практик” (2000), “Хэвлэл мэдээллийн менежмент” (2004) “Хариуцлагатай сэтгүүлзүй” зэрэг сурах бичиг, гарын авлага, уран зохиол, нийтлэлийн 40 гаруй ном туурвижээ. 

БОТИУД:

  • I. "Цэвдэг жаран" - I роман - 2022 он - 21, 8 хх
  • II. "Цэвдэг жаран" - II роман -2022 -21,3 хх
  • III. "Босоо жаран" - роман- 2022 он- 29, хх
  • IY. "Сономын Лувсан" - ("Элэгдэхийн он жилүүдийн мөрөөр") - Эсээ намтар роман - 2023 -25 хх
  • Y . "Эрдэнэ жонон ван Ширнэндамдин" - Эсээ намтар роман - 2023- 27,25 хх
  • YI. "Маргааш л дайн эхэлчих юм шиг 1080 хоног" - баримт урансайхны эсээ- 2023 он- 27,3 хх
  • YII. "Цагаагчин гахай жил" I - роман- 2023 - 27хх
  • YIII. "Цагаагчин гахай жил" II - роман -2023 - 27хх
  • IX. "Бөмбөгөр ногоон"- роман - 2023 . -25,75 хх
  • X . "Хөх жавар" - Шилмэл туужууд -2023 - 22,25
  • XI . "Алтан жүн жор" - Өгүүлллэгүүд -2О24- 25 хх
  • XII. "Араатан" - роман- 2025 - 15, 75 хх

Утга зохиолын судлал шүүмжийн боть: ("МУИС-ийн профессорын эрдмийн өв" цувралаар)

  • I боть "Утга зохиолын боловсрол" -2023 он - 21,3 хх
  • II боть "Утга зохиолын судлал, шүүмжлэл" -2023- 28,67 хх
  • III боть. Зохиолчийн урлан судлал" -2023 - 30 хх

Соёлын яам, МЗЭ, Соёл урлагийн газраас улсын хэмжээнд Ардын хувьсгалын 100 жилийн ойн уран бүтээлийн уралдаанд “Босоо жаран” романаараа нэгдүгээр байр, Улсын Эрдмийн Драмын театр  бусад байгууллагатай хамтран зарласан жүжгийн уралдаанд “Хаангүй сэнтий” жүжгийн зохиолоороо тэргүүн байр, "Цагаагчин гахай жил" романаараа Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны оны тэргүүн шагнал, Монгол, Өвөр монгол, Буриад, Тува зэрэг монгол үндэстэн, угтсааны шилдэг зохиолчид оролцсон Төрийн гурван удаагийн шагналт, Ардын уран зохиолч, ХХ зууны нэрт соён гэгээрүүлэгч, эрдэмтэн зохиолч Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит "УТГЫН ЧИМЭГ- 2023" богино өгүүллэгийн наадамд "ТАМГА" бүтээлээрээ тэргүүн байр эзэлжээ.

Шинэ зууны бүх талын мэдээлэл, цоо шинэ агуулгыг багтааж, өмнөх гурван ботийг бүрэн шинэчилж бүтээсэн Хөдөлмөрийн баатар, шинжлэх ухааны доктор Л. Түдэвийн зөвлөхөөр ажилласан, Хөдөлмөрийн баатар ШУА-ийн жинхэнэ гишүүн, доктор Ч.Авдай, Толь зүйч доктор Г.Ловор нартай хамтран бүтээсэн “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь” I, II, III ботийн хариуцлагатай редактороор дөрвөн жил шахам ажиллажээ. До.Цэнджавын зохиол бүтээл англи, орос, хятад, япон, франц, солонгос, герман, казах хэлээр орчуулагдсан байна.

  1. “Цагаагчин гахай жил” роман. 2011 он 71, 5 хх, 2015 он Уб. 58 хх. Хянан тохиолдуулсан  Ардын уран зохиолч, Төрийн шагналт Д.Цоодол
  2. “Цагаагчин гахай жил” роман -2 дахь хэвлэл 2015 он. Уб. 58 хх –Хянан тохилдуулсан Ардын уран зохиолч,  Төрийн шагналт Д.Цоодол
  3. “Чонын алтан шагай” роман. Уб 1997 он. 20 хх –анхны хэвлэл
  4. “Чонын алтан шагай” роман. Бүлэг нэмж засамжилсан II, III, IY  хэвлэл. Уб. 2009- 2012 он.  24. 75 хх
  5. Do. Tsendjav “Chinu -yen - altan shagai” – Өвөр монголын Ардын хэвлэлийн хороо. Буулгасан Ш. Манханхүү , Уянгоо, Хүсэл. – Хөх хот. 2013 он. 22, 75хх
  6. “Элэгдэхийн аргагүй он жилүүдийн мөрөөр” –Улаанбаатар –Эсээ роман -2012 он -25хх
  7. “Од чиний дэргэд байгаа” (Өсвөр үеийнхэнд зориулсан роман)- УБ. 2015 он. 10 хх. Редактор Д.Батжаргал
  8. “Эрдэнэ жонон ван Ширнэндамдин“ – түүхэн баримтат роман -34,25хх. Түүхийн зөвлөх ШУА-ийн Түүх, архелогийн Хүрээлэнгийн захирал доктор, профессор С.Чулуун
  9. “Цэвдэг  жаран” – түүхэн баримтат уран сайхны роман - I дэвтэр. 2017 он.
  10. “Бөмбөгөр ногоон” – роман. 28.75хх. 2020 он. Редактор, доктор, проф Д.Галбаатар
  11. “Цэвдэг жаран” – баримтат-уран сайхны роман- Ерөнхий редактор Төрийн шагналт түүхч Д.Өлзийбаатар
  12. “Босоо жаран” –Роман .29,6
  13. "Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошууны түүхэн ойллого" - түүхч Д.Дондовын хамт .40хх -2023 он
  1. “Тэнгэрт хальсан тоос” -2О13 он. Уб ном. 45,9 хх
  2. “Өнцөгдсөн сэнтий” - Тууж
  3. “Тал сар” - Тууж
  4. “Хөх жавар”- Тууж, өгүүллэг, эсээ -2ОО8 он. Уб. УБ. 60 хх- Хянан тохиолдуулсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Л.Түдэв
  5. “Гүн тайгын манан” - Туужийн ном – 2О17 он
  6. “Цахарын хар шуурга” – Туужийн ном- 2О17 он
  7. “Маргааш л дайн эхэлчих юм шиг 1080 хоног минь” – Эсээ баримтат тууж
  8. “Дэмид жанжин” –Тууж. “Жанжин цадиг” ном 2О15 он
  9. “ХХ зууны шилдэг туужис” – Уб. Мөнхийн үсэг” ХХК- 2019 он
  10. “Шинэ зууны шилдэг туужууд” –Уб. 2002 он.” “Хүннү пресс” хэвлэлийн газар
  1. “Хөх нуурын домог” номд “Алтан жүн жор”, “Хоёрын даваа”, “Морь”, “Чонос” зэрэг 40 гаруй өгүүллэг - 23,6 хх – Уб. 2015 он
  2. Монголын өгүүллэг, туужийн дээж. УБ.  2О13 он
  3. “Ингэн зэрэглээ” номд 31 өгүүллэг. 2021 он
  4. “Мянган хун чуулах цагаар ирээрэй” номд 32 өгүүллэг. 2021
  1. “Хаангүй сэнтий” – Жүжгийн уралдаанд тэрүүн байр эзэлсэн тул Улсын драмын эрдмийн театрын санд
  2. “Хэлхээгүй сувд” – Д.Нацагдоржийн амьдралын тухай контемпорари жүжиг – тавигдахаар бэлтгэгдсэн

Шүлэг яруу найргийн ном

[засварлах | кодоор засварлах]
  1. “Хул салхи” яруу найргийн ном. УБ. 2000 он, -12, 2 хх
  2. “Зохист аялгууны анир” ном. 2010 он. УБ  22х
  3. “Асар тэнгэрийн дор” -500 рубай УБ. 2012 он. 15,5 хх.

Уран сайхны кино

[засварлах | кодоор засварлах]
  1. “Чонын алтан шагай” – Телевизийн 35 ангит уран сайхны кино. 2012 он. Ерөнхий найруулагч Ч.Эрхэмбаяр
  2. “Үхэл амьдралын заагт” –Уран сайхны кино- 2013 он, Ерөнхий найруулагч МУГЗ Нэргүйбаатар
  3. "Гүн тайгын манан" уран сайхны кино найруулагч Даваажаргал
  1. “Эрдэмт мэргэн гавж Зава Дамдин” – найруулагч МУГЗ Б.Нагнайдорж – 1996 он
  2. “Эмчээ танд баярлалаа” –Найруулагч МУГЗ Б.Нагнайдорж – 1996 он
  3. “Нар тоссон хязгаар” –Найруулагч Б.Нагнайдорж – 2О13 он.
  4. “Дундговийн шил адуу” – Найруулагч Ж. Адьяа, Б. Ганпүрэв зэрэг 10-аад баримтат кино
  5. “Өөдөлж мандсан Өндөршил нутаг” – баримтат кино

Судалгаа шинжилгээний өгүүлэл

[засварлах | кодоор засварлах]
  1. “Таван хошуу малын мэнд эрэх судрын тухай”- МУИС-ийн МХССургууль “Монгол судлал” ЭШ-ний сэтгүүл. (XXXIII. 359) 2011 он.  137- 146 –р тал
  2. “Нэгэн уран бүтээлийн шинэ олдворын тухайд” –Олон улсын монголч эрдэмтдийн Х хурал. 2011 он
  3. “С.Буяннэмэхийн далд амьдрал болоод далд утгат нэгэн туужийн тухайд” -МУИС-ийн МХССургууль  “Монгол судлал” ЭШ-ний сэтгүүл (XXXIV.360) . Уб. 2012 он.193- 206-р тал
  4. “Урансайхны шүүмжийн одоо, ирээдүй” –Уб. МУИС-ийн МХССургууль. “Монгол судлал” ЭШ-ний сэтгүүл (XXXYI, 386). 2013 он. 218-224-р тал
  5. “V ноён хутагт Данзанравжаа болон VI Далай лам Цаяьнжамцын бүтээл туурвилын учиг холбогдол” МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль. “Монгол судлал” ЭШ-ний сэтгүүл. (XXXIX, 433) Уб. 2015 он. 164- 174-р тал
  6. Д.Нацагдоржийн “Харанхуй хад” өгүүллэгийн тухай шинэ таамаг”- МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль. “Монгол судлал” ЭШ-ний сэтгүүл. (XXXX. 463) 2016 он. 173-180-р тал
  7. “Nomadic realism” буюу “Нүүдэлчний реализм” – МУИС. “Монгол судлал” ЭШ-ний бичиг сэтгүүл. (XLI. 483) 2017 он. 103-110-р тал.
  8. “Нүүдэлчний реализм болоод Монгол реализмын тухайд” –МУИС, Бээжингийн Төвийн үндэсний Их сургуулийн хамтарсан  Олон улсын ЭШ-ний хуралд тавьсан эш-ний илтгэл. 2017 он
  9. “On tabun hoshyun mal-un mendu,, sudur” USA. Washington City. Олон улсын Эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэл, 2017 он
  10. “Нэгэн ардын сурган хүмүүжүүлэгчийн бүтээлийн тухай” МУБИС-ийн “Монгол судлалын чуулган” –ЭШ-ний сэтгүүл, № 25 (60)
  11. “Уран зохиолын боловсрол, дүрийн сэтгэлзүйн тайллын тухайд” “Монгол судлалын чуулган” Уб. 2017 он №23(58)
  12. “Равжаагийн яруу найргийн чөлөөт сэтгэлгээ, шинэчлэгч мөн чанар” эш-ийн илтгэл. –МУБИС, Монгол судлалын сургууль. Олон улсын монгол судлалын холбоо. Олон улсын ЭШ-ний бага хурал. 2013 оны 4 сарын 18-21
  13. Б.Ринченгийн “Туурь өгүүллэг судлалын асуудалд” - “ACTA MONGOLICA” -Монгол судлалын хүрээлэн. Volume 16 (426). 2015
  14. “Утгын мэлмийг нээгчийн цагаан лавайн эгшиглэн” –Антоон Мостаэрт Монгол судлалын төв. “Оюуны хэлхээ” ЭШ-ний бичиг сэтгүүл. Боть II (10) Уб. 2013 он
  15. “Сонин нийтлэлийн хэл найруулгын тухайд” - ШУА, “Эх хэлээ эрхэмлэх нийгэмлэг”. “Эх хэл бичиг” ЭШ-ний сэтгүүл. Дугаар 4. 88-94-р тал. 2013 он
  16. “Эх хэлний тунгаширал” – ШУА, “Эх хэлээ эрхэмлэх нийгэмлэг” “Эх хэл бичиг- ЭШ-ний бичиг.  Дугаар 18 56- 56-62-р тал
  17. “Бичгийн мэргэн түшмэдийн яруу найруулахуй” –ШУА, “Эх хэлээ эрхэмлэх нийгэмлэг. “Эх хэл бичиг” ЭШ-ийн сэтгүүл Дугаар 13, 2016 он
  18. “Breaking news” буюу “Шуурхай мэдээ” ЭШ-ний өгүүлэл. МУИС. НШУС “Сэтгүүл зүй” – 2013 он №14 (372)
  19. “Монголын яруу найргийн таван шинэчлэл” - Бээжин хотын Төвийн Үндэсний Их Сургуулийн эрдэм шинжилгээний сэтгүүл. 2011 он.
  20. “Хариуцлагатай сэтгүүлзүй- чөлөөт сэтгүүлзүйн харилцан хамаарал” The First International Symposium on Mongolian Studies of China, Mongolia and Russia, 2019 он Бээжин - Өвөрмонгол. Баруун зүүн хошуу 66-67 –р тал.
  21. МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн"-гийн МУИС-ийн профессорын эрдмийн өв" цуврал 3 боть.
  • "Уран зохиолын боловсрол" - бүтээл туурвилын эмхэтгэл. I боть. 2023 он. 21,3хх
  • Утга зохиолын судлал шүүмжлэл"- бүтээл туурвилын эмхэтгэл. II боть 2023 он. 28,67 хх
  • "Зохиолчийн урлан судлал" - оюутан сурагч, утга зохиол сонирхогчдод зориулсан гарын авлага III боть.30 хх \

Шүүмж судлалын ном

[засварлах | кодоор засварлах]
  1. “Уран дүрийн ертөнцөд” – шүүмжийн түүвэр. УБ. 1989 он. 15 хх
  2. “Зохиолчийн урлан” -2016 – 24 хх
  3. “Утга зохиолын судлал шүүмжлэл” – 2016 – 20хх
  4. “Утгын мэлмийг нээхүй” – Уб. 2012 он. 25 хх
  5. “До.Цэнджавын шинжлэл” –Уб. 2017 он. –“Жиком пресс” хэвлэлийн газраас онцолсон “Уранзохиолын судлал шинжлэл”  цувралын №10 – 25хх
  6. “Утга зохиолын боловсрол” - I боть  Уб. 2023 он
  7. “Утга зохиолын шинжлэл”-II боть
  8. “Зохиолчийн урлан судлал” III боть -2023 он
  9. “Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошууны түүх” –түүхч Д. Дондовын хамт -2023 он -41хх

Эсээ болон амьд түүхийн ном

[засварлах | кодоор засварлах]
  1. “Буурал ижийнхээ хөлийг юугаар дулаацуулсан билээ”. Essay,s  2010 он. УБ. 25,5 хх
  2. Дундговь аймгийн Гурвансайхан сумын түүх” -2014 он. 18 хх
  3. “Бага газрын их хэлмэгдүүлэлт” - 2018 он. Хошууч генерал Ж.Содномын хамт
  4. “Талын уул” – 2022 он Уб

Сэтгүүл зүйн ном

[засварлах | кодоор засварлах]
  1. “Он цагийн шастир”- Уб. 2010 он. 48,5 хх
  2. “Цагаан цадиг” - УБ. 2001 он. 20 хх
  3. “Галын эзэд”-  УБ. 2001 он. 16 хх Ардын уран зохиолч П.Бадарчийн хамт
  4. “Гал голомтын хоймор”- УБ. 10хх . 1997
  5. “Эргэх цагийн хүрдэн” – “Монголын шилдэг нийтлэл” № 69 . Уб. 2019 он

Сурах бичиг, гарын авлага

[засварлах | кодоор засварлах]
  1. “Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн онол, практик”  сурах бичиг. Уб. 2000 он.  18 хх.
  2. “Хэвлэл мэдээллийн менежмент”- Сурах бичиг Уб. 13, 16 – 2004 он
  3. “Электрон сэтгүүлзүй” - сурах бичиг Хүмүүнлэгийн ухааны Их сургууль. Хамтын бүтээл. УБ. 2005 он. 20 хх.
  4. “Илтгэх урлагийн онол, аргазүй” сурах бичиг -МУИС-ийн эрдэмтэн  багш нарын хамт  2015 он.
  5. “Сэтгүүлчийн ангид элсэгчдээс авах ур чадварын шалгалтад бэлтгэх зөвлөмж” – гарын авлага  ХИС-ийн сэтгүүлзүйн тэнхим. Уб. 5 хх.  2005 он
  6. “Чөлөөт хэвлэл” - гарын авлага Хамтын бүтээл. 200
  7. “Уран зохиолын боловсрол” – МУИС. Хамтын бүтээл -2017 он
  1. “Мянган цэн үг” – 1000 афоризм . Уб. 10хх. 2010 он
  2. “Mingan tsen ug” –БНХАУ. Өвөр Монголын Ардын хэвлэлийн хороо.- Орч Сүмбэрбат
  1. “Дээдэс өршөө” богино өгүүллэгийн уран уншлагын хуурцаг. Жүжигчин  Н. Ялалт-2008 он
  2. “Сарны аялгуу” CD –Дуучин Сарантуяа, Ариунаа, Алтанцэцэг, Насантогтох, "Номин талст" – 2014 он.

Монголын уран зохиолын дээжис-108 боть

[засварлах | кодоор засварлах]
  1. Долгорын Цэнджав “Алтан жүн жор” ботийн № 85-д бие дааж оров. УБ. 2006 он. 20 хх

Сурвалжилга, тэмдэглэл, ярилцлага, хөрөг

[засварлах | кодоор засварлах]
  1. “Монголын шилдэг нийтлэл” -  №69 . 2015 он

900-аад тэмдэглэл, сурвалжилга, өгүүлэл, уран нийтлэл, хөрөг, ярилцлага, дурсамж, тойм, бичил ярилцлага, сэтгүүл зүйн судлал, найруулал, аян замын тэмдэглэл, фото мэдээ, хөрөг

Гадаад хэлээр хэвлэгдсэн зохиолууд

[засварлах | кодоор засварлах]
  1. Stories from the steppe - “Тhe Horse “ 2013 . Translated by Simon Wiekham Smith.
  2. “Songs of eternal heaven” “The wine classer”. 2006 Academy of Poetry and Culture
  3. “ An anthology of Mongolian literature” “The horse” 2008. Translated by Simon Wickham Smith with Tsog Shagdarsuren. 2008 231 – 234
  4. “GUNU” –International poetry and iiterature. Dolgoryn Tsendjav “Golden recipe” Translated by G.Dashdavaa. Magazine. 3,4. 2006.  27- 28
  5. Mao jing xian dai duan pian xiao shuo – хятад хэлээр
  6. ,,Antholoie de nouvelles mongoles,,- La recette d,or – франц хэлээр Oulgn-Bator. 2015
  7. “Le nurlement du loup et autres nouvelles mongoles” 2016 -“Bankhar Le chien” -“Un cheyal” -“Les Loups” -“Mazaalai, I, ours de Gobi” -“Khulan, I, hemione sauvage” Textes   selectionnes et traduits  par: Renchin Munkhzul
  8. “Современный монгольский рассказ” – Антология. “Конь” – оросоор
  9. Д.Ценджаб “К вопросу традиции и обновления литературного образования “Уб. 2ОО5
  10. “Golden gun recipe was selected as the best short from Utgiin chimeg award ”Golden recipe” Written by Tsendjav Dolgor, translated by Tuul Chuluunbaatar
  11. “Mali” – солонгос хэлээр
  12. Jin yao – хятад хэлээр
  13. Байыт Кабанүлы “Монгол өлен” –казак хэлээр -Дөм -Ештене жок -Сагынам -Кездэсу -Көк бүйдайдын иiсi

Судлаач, эрдэмтдийн эрдэм шинжилгээний ном, өгүүлэл

[засварлах | кодоор засварлах]
  • Шинжлэх ухааны Академийн ХЭЛ ЗОХИОЛЫН ХҮРЭЭЛЭН: ХХ зууны монгол зохиолчид (Намтар бүтээл) Г. Мэнд -Ооёо "ДОЛГОРЫН ЦЭНДЖАВ" Уб. 2004 он. Цувралын № 77. Ерөнхий редактор: Доктор, профессор, академич Х.Сампилдэндэв, Цувралын редактор: доктор, проф С.Байгалсайхан Гишүүд: Доктор проф С.Лочин, Ч.Билэгсайхан
  • Монгол Улсын Их сургууль. Монгол судлалын хүрээлэн. Ч. БИЛЭГСАЙХАН "Бүтээл туурвилын эмхэтгэл" II боть. 2022 он. УТГА ЗОХИОЛЫН ШҮҮМЖЛЭЛ: "Монгол язгууртан дээдсийн амилсан түүх" (До.Цэнджавын "Цагаагчин гахай жил" романы тухай шинжлэл бодол) 106- 114-р хуудас
  • Монгол Улсын Их Сургууль. Монгол судлал хүрээлэн. Д.ГАЛБААТАР "Бүтээл туурвилын эмхэтгэл" 2021 он. III боть. "Хүний сэтгэлд хургасан "Хөх жавар"-ыг дэлгэж байж л ариусна" -211-220-р тал
  • ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн. Монгол Улсын их сургууль. Жигжидийн Болдбаатар "Монгол түмний сод хүмүүс" (Монголын зохиолч, яруу найрагчид, яруу тайлбарлагчид) Зургаадугаар боть. Уб. 2015 он. Хянан нягталсан: Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн ухааны доктор , проф. Чойсүрэнгийн Давгадорж "ДОЛГОРЫН ЦЭНДЖАВ" -218- 241- тал

А.Мөнх-Оргил "Зохиолчийн хөдөлмөр-Утгын мэлмийг нээхүй" (Зохиолч Долгорын Цэнджавын туурвилын үнэт зүйлс) ном. Уб. 2022 он. Хэвлэлийн хуудас 34

  • Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн
  • Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт
  • С.Буяннэмэхийн шагналт зохиолч
  • М.Гаадамбын шагнал
  • Алтан гадас одон
  • Ардын боловсролын тэргүүний ажилтан
  • Шинжлэх ухааны тэргүүний ажилтан