Jump to content

Должингийн Дэмбэрэл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Должингийн Дэмбэрэл (1938 онд Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрж, 1991 онд нас барсан) - Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль авсан Монголын анхны тамирчин. 1971 оны Байт харвааны ДАШТ-ий алтан медальт тамирчин юм. [1]

Тус тэмцээнд Дэмбэрэл нийлбэр дүнгээр 12-р байр эзэлсэн ч тухайн үед Дэлхийн Байт Харвааны Холбооноос зай тус бүрд хамгийн өндөр оноо авсан тамирчныг шалгаруулан алтан медаль хүртээсэн бөгөөд Дэмбэрэл 30 метрийн зайд 641 оноо авсан амжилтаар алтан медалийн эзэн болжээ.[2]

1972 оны Мюнхений олимпод Монгол улсаа төлөөлөн оролцож 2152 оноогоор 36-р байр эзэлсэн. 1971 онд Монгол Улсын анхны дэлхийн аварга цолтон болсон амжилтыг нь төр засгаас үнэлэн Монгол Улсын Гавьяат Тамирчин цолоор шагнасан.[3]

Монголд орчин үеийн байт харваа Чех мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр хөгжсөн. Чех улс 1960 онд байт харвааны сургагч багш Антонин Шимекийг илгээсэн бөгөөд тэрээр олон улсын тэмцээнд анхны монгол тамирчдыг бэлтгэж, 1961 онд Европоос анхны олон улсын гэрчилгээтэй техник хэрэгслийг Улаанбаатарт авчирчээ. Энэ хүчин чармайлтын үр дүнд хожим Должингийн Дэмбэрэл нь дэлхийн аварга шалгаруулах тэмцэээнээс анхны алтан медалийг авчирсан.

Түүнийг гавьяат дасгалжуулагч Лувсандугарын Жамьянсүрэн дасгалжуулдаг байжээ. Жамьяансүрэн нь чехийн дасгалжуулагч Антонин Шимекийн шавь байсан.

  1. Olympic Solidarity contribution to Mongolian Archery
  2. Olympic Solidarity contribution to Mongolian Archery
  3. "Монгол Улсад байт харвааны спорт үүсэж хөгжсөн түүх". Эх хувилбараас архивласан: 2021-12-23. Татаж авсан: 2021-12-23.