Доржийн Ариунболд

Доржийн Ариунболд (Говь-Алтай аймагт 1965 онд төрсөн) - МОНЦАМЭ агенлагийн захирал, "Эрдэнэс Таван Толгой" ХК-ийн гүйцэтгэх захирал.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Техникийн их сургуулийг инженер мэргэжлээр төгссөн.

МАХН-д элссэн. Удирдлагын академи төгссөн.

2003-2008 онд МОНЦАМЭ агенлагийн захирал.

2008-2010 онд Австралийн Чөрл Стюрдын их сургуулийг магистраар сурч төгссөн.

Д.Ариунболд 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Жамьянгийн Мөнхбатын Сонгуулийн штабыг удирдсан.

2016 оны 9-р сараас 2018 оны 4-р сар хүртэл "Эрдэнэс Таван Толгой" ХК-ийн гүйцэтгэх захирал.

2020 оны 5-р сарын 4-нд түүнийг нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан АТГ-аас баривчилсан байна.