Jump to content

Доржийн Шүрхүү

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Доржийн Шүрхүү (1960 онд төрсөн) Монгол Улсын Түүхийн ухааны доктор (PhD), Дэд профессор, эрдэмтэн.

1980-1985 онд МУИС-ийн түүхийн ангид сурч төгссөн.

1999 онд  ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн дэргэдэх Эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлд "Монгол-Тувагийн харилцаа ба Орос улсын байр суурь (XX зууны эхэн хагас)" сэдвээр түүхийн ухааны доктор (РhD)-ын зэрэг хамгаалсан.

1991 Хятадын Хэл соёлын их сургууль, хятад хэл

- 1995 Хятадын Дипломатын  их сургууль, дипломатын түүх

- 1999  АНУ –ын  Өмнөд Иллинойсын Их Сургууль, Улс төр судлал

- 2001.09-2002.01 Бээжингийн Ардын Их сургуулийн Олон улсын харилцааны хүрээлэн, зочин судлаач

- 2003.09-12: Берлиний Чөлөөт их сургуулийн  Зүүн Азийн түүх соёлын сургууль, хятад судлалын факультет, зочин  судлаач

- 2006-4-р сар Германы Хармиш  хот дахь  Ж. Маршаллын нэрэмжит  Европын Аюулгүй байдлын судалгааны  төв, аюулгүй байдал, терроризмын эсрэг үзэл суртлын тэмцэл

- 2008-12-р сар Египет улсын  Цагдаагийн академи, олон улсын эрх зүй

- 2011.3–р сар БНХАУ-ын Худалдааны яамны Олон улсын бизнесийн академи, Бизнесийн удирдлага, менежмент

- 2012. 09.15-11.15 Их Британий  Кембрижийн их сургуулийн Монгол, Дотоод Ази судлалын төвд зочин судлаач

- 2018 оны 5-р сард БНХАУ-ын Худалдааны яамны Олон улсын бизнесийн академи,  “Монгол-Хятадын чөлөөт худалдааны хэлэлцээр 2018” сургалт, семинар.

- 1985-1999,  ШУА-ийн Дорнодахин судлалын  хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан,

- 1999-2013,   ШУА-ийн Олон улс  судлалын  хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга,

- 2013-2015 онд  ШУА-ийн Олон улс  судлалын  хүрээлэнгийн захирал,

- 2015 оноос   ШУА-ийн Олон улсын харилцааны  хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний  тэргүүлэх ажилтан,

- 2018-2021 онд Хятад судлалын  салбарын эрхлэгч.

  1. “Монгол-Тувагийн харилцаа ба Орос улсын байр суурь (ХХ зууны эхэн хагас)”,  түүхийн шинжлэх ухааны доктор (PhD)-ын зэрэг горилсон  нэгэн сэдэвт зохиол, 1999 он
  2. Монголын  хятад судлал.  Аман түүх, УБ. 2016