Дулааны хөдөлгүүр

Термодинамик болон инженэрчлэлд дулааны хөдөлгүүр нь дулааныг ашиглагдахуйц механик энерги рүү шилжүүлдэг систем юм. Уг механик энерги нь цаашлаад механикын ажлыг гүйцэтгэхэд хэрэглэгдэнэ. Дулааны хөдөлгүүр нь анхандаа механик энергээр ойлгогддог байсан ч яваандаа 19-р зууны сүүлчээр цахилгаан энерги гэх мэт бусад энерги рүү ашиглагдаж эхэлсэн. Энэхүү үүсгүүр нь өндөр температурд байгаа биеийг нам температурд буулгаж ажилладаг. Тэрхүү бие нь нам температурт хүрэх хүртэл дулааныг хүйтэн угаалтуур руу шилжүүлэх үедээ үүсгүүрийг ажиллах энергийг өгдөг. Энэхүү процессын үед хөрж буй биеийн шинжийг ашиглан зарим дулааны энерги ажил болон шилждэг. Уг бие нь тэг дулаан багтаамжтай ямар ч бодис байж болдог. Гэхдээ энэ нь ихэвчлэн газ эсвэл шингэн байдаг. Энэхүү процессын үед зарим дулаан нь ажил болж чадалгүй эргэн тойрондох орчиндоо шингэдэг. Түүнчлэн зарим энерги үрэлт болон чирэлтээс болж ашиглах боломжгүй байдаг.